Ухаалаг цагны эрин үе 2014

4jlgosf3t3nnoasd8ivp9mhmb8_bБидний хэрэглээ хүсэл сонирхлыг хангахуйц алдарт Rado, Hublot, Rolex, Mont Blanc цагны тухай ярих хэрэглэгчдийн тоо цөөрөх нь Учир нь Samsung, Motorola, Apple брэндээс 2014 онд хэрэглэгчдийн хэрэглээнд ирэх ухаалаг 5 цагийг танилцуулж байна.

2014 оны 7 сард худалдаанд гаргахаар зэхэж буй “Apple” брэндийн “I watch” цаг нь 2.5 инчийн дэлгэцтэй. Энэхүү цаг нь ухаалаг төхөөрөмжийн бүх төрлийн хэрэглэгдэхүүнийг өөртөө агуулсан байна. Түүнчлэн Wireless болон точ искрийн дэлгэцтэй орчин үеийн ухаалаг цагийн өнгө төрхийг илтгэхгүйц цаг хэмээн албан ёсны мэдэгдэлдээ дурьдаж ээ.

“Samsung” брендээс гаргаж буй “LG G” ухаалаг цаг нь андройд системийн бүхий л боломжуудыг суулгаж чадсан байна. Тухайлбал: И-мэйл хаягаа шалгах, мессеж илгээх, өөрийн дуу хоолойн командыг хүлээн авах, түүнчлэн 1.63 инчийн дэлгэц, точ скрийн 320х320 өнгөний нягтралтай. Энэхүү цагны онцлох зүйл нь 1.2 багтаамж бүхий процессор суурилуулжээ. Одоогоор нээлт хийх өдрийг нууцалж байгаа аж.

“LG” брендийн технологийн шинэ үеийг тодорхойлох цаг удахгүй худалдаанд гарах гэж байна. Энэхүү цаг нь 280х280 нягтаршалтай 1.65 инчийн LCD точ скрийн дэлгэцтэй. 4GB-ийн санах ой, 512 RAM-ийг өөртөө агуулах цаг нь орчин үеийн хамгийн жижиг компьютер гэж нэрлэгдээд буй аж.

“Motorola” брендийн “Motorola Moto 360” нэртэй ухаалаг утсыг хийхээр болсон гэдгээ мэдэгджээ. Одоогоор энэхүү цагийн техникийн үзүүлэлтийг олон нийтэд зарлаагүй байгаа бөгөөд ямартай ч 360 градус эргэх боломжтой дэлгэцтэй байх юм.

2014 оны сүүл буюу 12 сард худалдаанд гаргахаар зэхэж буй “Гүүгл” компанийн  бүтээл “Google GEM” ухаалаг цагийг нэрлэж байна. Энэхүү цаг нь андройд системийн хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшилтийг суурилуулан хэрэглэгчдэд хүргэхээ амлаад буй тус компанийнхан одоогоор цагны хийц дээр гол анхаарлаа хандуулж байна гэж мэдэгдсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих