Эрчүүдийг хэрхэн аман секс хийлгэх вэ 18+
Эрчүүд эрхтнээрээ бахархах тун дуртай. Тэд эмэгтэйчүүдэд түүгээрээ сэрэл мэдрэмж, таашаал төрүүлбэл тэнгэрийн умдаг атгасан юм шиг баясаж, өөрийгөө бахддаг. Гэхдээ эрчүүдэд бас нэгэн элдэвтэй эрхтэн бий. Энэ бол хэл юм. Эмэгтэйчүүдийн 17 хувь нь зөвхөн аман сексээр дур ханадаг нь тогтоогджээ.
Тэгэхээр бараг таван бүсгүй бүрийн нэг нь эрэгтэйгээ хэлээрээ сайн ажилладаг байгаасай гэж мөрөөддөг байх нь.
Харамсалтай нь эрчүүд хэлээ ажиллуулахдаа хойрго. Бүсгүйчүүд үүнийх нь төлөө гомдол мэдүүлбэл гайхшрах нь бий. Учир нь тэд хэлийг тийм чухалд огт тооцдоггүй юм. Зарим улсын эрчүүдийн 35 хувь нь аман сексээр бүсгүйгээ дур тавиулахыг зохисгүй явдал гэж хүртэл үздэг ажээ. Тиймээс бүсгүйчүүд эрчүүдийнхээ хэлийг ажиллуулж сургахад өөрсдөө шамдах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тэд нэгэнтээ дургүйлхээд, “үзээгүй” гэх мэтээр хаацайлаад байвал өөрөө та үзүүлээд, сургаад өгөх хэрэгтэй. Ингээд хэлээ ажиллуулах дургүй эрчүүдийн хэв шинжийг ойлгож, тэднийг сургахад хэрэгтэй хэдэн зөвлөгөө өгье.
Эрхтэн хэлээс хамаагүй дээр
Аман секс нь уламжлалт сексээс илүүгүй гэж зарим эрчүүд үздэг. Тэд өөрсдийн туршлага, мэдрэмждээ үндэслэн үүнийг хэлж буй нь тодорхой. Тийм ээ, ихэнх эрчүүд ийм секст дурладаггүй. Харин эмэгтэйчүүдийн хувьд хэлээрээ ажиллаж чаддаг залуу ямар их таашаал, мэдрэмж өгдөгийг ойлгодоггүй. Энгийн хавьтлын үед эмэгтэйчүүд аман секс шиг мэдрэмж авдаггүй. Тийм ч учраас эмэгтэйчүүдийн 17 хувь нь хэл нь сайн ажилладаг эрчүүдэд татагддаг.
Нандин эрхтнээ хэлээр оролдуулах нь хайртайн шинж
Их хуучинсаг үзэлтэй хүний шинж. Аман сексийн үед зөвхөн нэг нь л таашаал авдаг нь үнэн. Гэтэл эрчүүд өөрийнхөө дур хүслийг эмэгтэйчүүдийнхээс илүүд тавьдаг. Тиймээс тэдэнд эмэгтэйчүүдийг дур хануулж байснаас өөрөө хурдхан таашаал авах нь дээр санагддаг нь зүйн хэрэг. Харин эмэгтэйчүүдийн хувьд нандин эрхтэндээ барагтай эрчүүдийн хэлийг хүргэдэггүй. “Зөвхөн хайртай хүндээ л зөвшөөрнө” гэсэн бодлынх нь нэг нь үүнд хамаардаг. Тэгэхээр эмэгтэйчүүдийн хувьд энэ нь хайр сэтгэлийн илэрхийлэл, итгэл найдварын дээд цэг гэж ойлгож болно.
Тэнд чинь зөндөө нян байгаа шүү дээ
“Секс бохир, заваан зүйл” гэсэн үзэл бодолтой хүмүүс ингэж хэлэхээс буцахгүй. Магадгүй бага насанд нь аав ээж нь сексээс хол байлгахын тулд ингэж сургасан ч байж мэдэх юм. Гэхдээ том болоод секс заваан зүйл биш гэдгийг аяндаа ойлгоно. Эрчүүд эрхтнээ ямархуу хэлбэр хийцтэйг маш сайн мэддэг бол эмэгтэйчүүд эрхтнээ ямар зохион байгуулалттайг нарийн мэддэггүй, сайн ажиж хараа ч үгүй байх нь элбэг. Гэтэл гай таарч, ариун цэврийн хэрэглэлийн тухай рекламууд эрчүүдэд “тэнд”-ээс үргэлж их хэмжээний бохир зүйл урсаж байдаг мэтээр ойлгуулдаг. Үнэн хэрэгтээ эмэгтэйчүүдийн эрхтэнд буй бактериуд нь “ашигтай” гэсэн ангилалд багтдагийг эрдэмтэд аль хэдийнэ тогтоосон юм. Өөрөөр хэлбэл, тэнд цэрвээд, нян гээд ад үзээд байх зүйл үгүй. Бас иймэрхүү сэжигч эрчүүдэд хандаж хэлэхэд, таны хэл дээр л гэхэд 300 орчим янзын бактери бий. Харин “тэнд” түүнээс хавьгүй цөөн бактери байдаг. Тэгэхээр аман сексийн үед хэн нь хэндээ бактери халдаах аюултай нь тодорхой байгаа биз. Эмэгтэй хүн ариун цэврээ сайн сахиж чаддаг бол аман сексийн үед ямар ч үнэр, бохир зүйл байхгүй байх боломжтой.
Сайхан байлгах гээд саар мэдрэмж төрүүлэхээс айх
Зарим эрчүүд бүсгүйгээ хэлээрээ оролдож, таашаал өгмөөр санагддаг ч бүтэлгүйтэх вий гэхээс эмээдэг. Тиймээс амраар нь, алдаа гаргахгүйгээр нь энгийн сексийн илүүд үзэх нь бий. Үнэхээр заримдаа мэдрэмж дутах юм уу, үл ойлголцох байдал гарч, эсвэл орчин нөхцлийн тухгүй байдлаас аман секс бүтэлгүйтдэг. Гэхдээ ихэнхдээ хэлээрээ ажиллаж буй эрдээ эмэгтэйчүүд өөрсдөө юу хийхийг нь зөвлөөд, дагуулаад явчих нь бий. Тэгээд ч эр нь эв хавгүй байлаа гээд эмэгтэй нь уурлаж, яншаад, орилж хашгираад байхгүй нь тодорхой. Тэгэхээр айх юу байна?
Түүнийг хэрхэн хэлээ ажиллуулахад хүргэх вэ?
- Хамтдаа усанд ор. Сэжигч эр бол тэнд бүх юм цэвэрхэн гэдгийг өөрийн нүдээр хараг.
- 69 байрлалыг сонгож болно. Ийм байрлалаар нэг “үзсэн” залуу хэр ашигтайг нь өөрөө ойлгочихно.
- Харанхуйд хий. Порно бичлэг, хундага дарс байвал илүү нөлөө үзүүлнэ.
- Тэндээ үнэртүүлэгч түрхэж болно. Бас зөвхөн тэндээ түрхэх ус ч байдаг.
- Хэрвээ хэлээрээ сайн оролдвол эмэгтэйнхээ дур өдөөгдөж, ханаж байгааг бичлэг шиг бүгдийг нь харах боломжтой гэдгийг ойлгуул. Ингэсэн цагт эхнэрийнхээ “киног” үзэхийг аяндаа хүснэ.
- Түүнийг үнэхээр гайхалтай янаг гэж магт. Тэгээд дараа нь үнэхээр янаг болох гэж хичээсэн эрийн толгойг нөгөөх рүүгээ зөөлөн түлхчих.
- Тоглоомын өнгө аяс оруулж зальдах гээд үз. Энэ бол миний жижигрүүлсэн хувилбар. Чи намайг үнсдэг шигээ үүнийг таалбал тэр баярлана гэх мэтээр “найрч” болно. Залуу жаахан тээнэгэлзэж байвч тоглоомд оролцмоор санагдахыг хэн үгүй гэхэв. Тэгээд ч тэр танд хайртай юм бол “түүнийг” үнсэх шаардлагатай гэж ойлгоно.
URL: