Охиноо алдсан аавын хүслийг биелүүлжээ
Нэйтэн Стэффел гэх нэгэн эр Reddit.com сайтад “Миний охин хүүхдийн эмнэлэгт өвчинтэйгөө тэмцсээр хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Тэрээр амьдрах хугацаандаа эмнэлэгт л байсан учир бид охиныхоо амьсгалын аппаратгүй байх үеийнх нь зургийг хадгалж авч чадаагүй юм. Тиймээс зурган дээрх энэхүү төхөөрөмжийг хэн нэгэн арилгаж чадах уу?” хэмээн бичиж охиныхоо зургийг нийтэлжээ.
Тус сайтад чадварлаг олон фотошопчид гишүүн байдаг учир охиноо алдсан аав ийнхүү хандсан нь энэ аж. Гэхдээ Нэйтэн тийм ч олон зураг ирэхгүй байх гэж бодож байсан ч охиныг нь амьсгалын аппаратгүй байгааг гараар зурсан, фотошоп дээр янзалсан гээд зуу гаруй зураг түүнд иржээ. “Зураг ирсээр л байна, дэлхийн өнцөг булан бүрээс. Хүн бүр чадах чинээгээрээ хийжээ. Баярлалаа” хэмээн СNN-д утсаар ярилцлага өгчээ.
Тэдний охин София тавдугаар сарын 30-нд мэндэлсэн ч элэгний өөрчлөлттэй байсны улмаас 6 долоон хоног амьдарч, долдугаар сарын 10-нд өөд болжээ. София охин 5 настай Тристан, 3 настай Оуэн хэмээх ах нартай аж. Охиноо алдсан аавын хүсэлт дэлхийн олон хүний сэтгэлийг ийнхүү хөдөлгөжээ.
URL: