Санаатайгаар гал тавьсан хүнийг Хятадын цагдаа нар баривчилжээ

527-1405566167fbb61cf550223925b46bd4dc74653e78_XLБЭЭЖИН. /NHK/. Хятадын өмнөд нутгийн Гуанжоу хотод автобусанд гал тавьсан хэргээр нэг эрэгтэйг тус улсын цагдаа нар баривчилжээ. Энэ хэргийн улмаас хоёр хүн амь эрсэдсэн билээ.

Энэ долоо хоногийн мягмар гарагийн орой Хятадын Гуандун мужийн Гуанжоу хотын төвийн автобусны буудалд зорчигч тээврийн нэг автобус дэлбэрсэн юм. Дэлбэрэлтэд 32 хүн мөн гэмтэж бэртсэн байна.

Үүнийг “санаатайгаар галдан шатаасан” гэмт хэрэг гэж Хятадын цагдаа нар үзэн, мөрдөн шалгажээ. Тэд Гуанжоуд амьдардаг 25 настай эрэгтэйг энэ хэрэгтэй холбогдуулан баривчилсан байна. Сэжигтнийг хөрш Хунань мужаас Гуанжоуд очсон гэх мэдээлэл байгаа аж.

“Мөрийтэй тоглоом тоглон мөнгөө алдсандаа уурлаж бачимдсаны улмаас автобусанд гал тавьсан” гэж цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө сэжигтэн хэлжээ. Хятад улсад сүүлийн үед санаатайгаар гал тавьсан хэрэг хэд хэдэн удаа гарсан юм. Тухайлбал, энэ сарын 5-нд  тус улсын Жөзян мужийн Ханжоу хотод ийм хэрэг гарсны улмаас 30 гаруй хүн шархадсан билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих