Зоос гоёлоос Цэцэг төв хүртэлх замыг хаана

ТЭЦ-4-ийн урдуурх 6.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг “Эрдэнэ зам” ХК өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр он дамжуулан гүйцэтгэж байгаа юм. Энэ замын Сонсголонгийн уулзвараас зүүн тийш 1.5 км хэсгийг өнөө орой буюу 17-ны 23.00 цагаас эхлэн долдугаар сарын 01-н хүртэл хааж, зам барилгын ажлыг гүйцэтгэхээр боллоо. Замын хөдөлгөөн хаасан үед тээврийн хэрэгслүүд ТЭЦ-4-ийн урдуур гаргасан түр замаар зорчино.

Бага тойруугийн замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд Зоос гоёлын уулзвараас Цэцэг төв хүртэлх замыг маргааш буюу зургадугаар сарын 22-ны 23 цагаас эхлэн 14 хоногийн хугацаанд хааж, долдугаар сарын 06-ны 06 цагт нээнэ.

Зургадугаар сарын 23-ны пүрэв гаригийн 23 цагаас эхлэн Залуучуудын өргөн чөлөөнд Зоос гоёлын уулзвараас Байгалийн түүхийн музейн уулзвар хүртэлх 300 метр замын хөдөлгөөнийг долдугаар сарын 09-ний 06.00 цаг хүртэл хязгаарлаж зам засвар, шинэчлэлтийн ажлыг “Өгөөмөр зам” ХХК гүйцэтгэнэ гэж Нийслэлийн автозамын газраас мэдээллээ.

М.Жаргал


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих