Аян замд гарахдаа сонор сэрэмжтэй явах замууд

ways-ХАМГИЙН ИХ ОСОЛ ГАРДАГ ОРОН НУТГИЙН ЗАМУУД -

Хөдөө орон нутаг руу зорьдог амралт зугаалгын цаг эхэлж иргэд аян замд гарах нь ихэссэн. Бид хэн нэгнийг аян замд гарахад “Хурдан яваарай” гэхийн оронд “Сайн явж ирээрэй” гэдэг. Учир нь байнга шахам гарч байгаа осол, гэнэтийн золгүй зүйлүүдээс сэргийлж яваарай гэсэндээ ингэж хэлдэг билээ. Та бүхэнд Орон нутгийн  замын хамгийн аюултай, осол аваар ихээр гардаг 10 байршлыг хүргэж байна.  Хамгийн аюултай нь энэ хэсгүүдэд ослын улмаас амь нас нь хохирсон тохиолдлууд голчлон бүртгэгддэг юм байна.

  1. Төв аймгийн Лүн сумын Цагаан хөтөлийн /135-150 дахь км/ 15 км газарт 120 осол бүртгэгдсэн.
  2. Баянчандмань сумаас Хар хошуу хүртэлх /УБ Дарханы 60-74 дэхь км-т/ 14 км газарт 154 осол.
  3. Төв аймгийн Аргалант сумаас Уушгийн хөтөл, Баянцогт сум, Галзуу харын худаг /УБ-Өв-Ар чиглэлийн 35-67 дахь км-т/ 32 км газарт 125 тохиолдол бүртгэгдсэн.
  4. Баян сумын Хоолтын даваа 9-р зөрлөг 24 км газарт 64 тохиолдол
  5. Эрдэнэ сумын нутаг Баян даваа, Шавартай /УБ-Багануур дүүргийн чиглэлийн 50-68 дахь км-т/ 18 км газарт 68 осол бүртгэгдсэн байна.
  6. Төв аймгийн Жаргалант сумын нутаг 124-ийн даваанаас Борнуур сумын Тайсын хөтөл. /УБ Дарханы чиглэлийн 107-124 дахь км зам/
  7. Дархан хотын Байгаль орчны гэж нэрлэгдэх уулзвар орсон байх юм.
  8. Төв аймгийн Эрдэнэ сумын их бага Дөтлүүрийн даваа.
  9. Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 1-р хорооны уулзвараас аюулгүйн тойрог.
  10. Төв аймгийн Борнуур сумын Дугана хад салдаг уулзвараас 92 ын гүүр хүртэлх зам. /УБ Дарханы чиглэлийн 90-105 дахь км зам /

-НИЙСЛЭЛД ХАМГИЙН ИХ ОСОЛ ГАРДАГ ЗАМУУД-

Замын цагдаагийн газраас Улаанбаатар хотод хамгийн их осол гардаг 77 цэгийг бүртгэсэн байна. Үүнээс 20 цэгийг хамгийн ноцтой цэгээр тодруулжээ. Эдгээр цэгт хүний амь нас эрсэдсэн тохиолдол давтагдсан бөгөөд гурван жилийн хугацаанд 700 гаруй хүн эндэж, долоон мянга гаруй хүн гэмтэж, 12 мянга гаруй авто осол гарсан талаар мэргэжлийн хүмүүс онцолж буй юм.

  1. СХД-ийн 12 дугаар байрны арын уулзвараас хойш шинэ зам хүртэлх цэг тэргүүлж байна. Энд гурван жилийн дотор 3228.6 осол бүртгэгдэж 2528.6 хүн гэмтэж бэртжээ.
  2. Цэцэг төвөөс Цаг уурын хүрээлэнгийн уулзвар хүртэлх,
  3. УБИС-ийн уулзвараас Гадаад хэргийн яам, Төв шуудангийн уулзвар хүртэлх,
  4. Зүүн дөрвөн замаас Бөхийн өргөө, Арслантай гүүр хүртэлх,
  5. Цэцэг төвөөс ЭТНО хүртэлх,
  6. Хүрд төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх замууд

-ХАМГИЙН ИХ ОСОЛ ГАРДАГ УУЛЗВАРУУД-

Саппоро,32-ын тойрог,100 айлын уулзвар, 25 дугаар эмийн сан, Гурвалжингийн тойрог, Баруун дөрвөн зам,Баянбүрдийн тойрог, Зүүн дөрвөн зам,Туул жинпангийн уулзвар, Модны хоёр, Гэсэр сүмийн уулзвар, Цайз зах,”Өргөө” кино театр, Гандангийн зүүн хойд уулзвар, Дарь эх,Цэцэг төв, 10 дугаар хороолол, Вагон депо гэх мэт замууд нэрлэгдсэн байна.

-БУРУУ БАРЬСАН ЗАМ ДЭЭР ОСОЛ АВААР ИХЭЭР ГАРДАГ-

Өнгөрсөн онд болон энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын болон орон нутгийн замд нийт 638 осол гарчээ. Ослын улмаас 68 хүн амиа алдаж, 90 гаруй хүн хүндээр гэмтэж бэртжээ. Осол гарах болдог шалгаан нь зам огцом эргэлттэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал, зорчих хэсэг эвдэрсэн зэргээс үүдэлтэй байдаг аж.Түүнчлэн жолооч нар согтуугаар тээврийн хэрэгсэл барьдаг, гүйцэж түрүүлдэг, даац хэтрүүлдэг гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлдөг байна. Мөн замын эвдрэлтэй холбоотойгоор нэлээдгүй осол гардаг ба үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсээс орон нутгийн чиглэлийн хатуу хучилттай замуудад судалгаа хийж, эвдрэл гэмтлийг нь тогтоон Зам тээврийн яаманд хүргүүлсэн байна. Тодруулбал, 31 автозамыг шалгаж, замын хар цэг буруу баригдсан, эргэлтийн радиус буруу, тэмдэг тэмдэглэгээ буруу тэмдэглэгдсэн газруудыг зургаар баримтжуулан холбогдох газруудад өгөөд байгаа гэсэн. Эдгээр замд Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Архангай аймгууд болон Налайх, Багануур дүүрэг гээд зам тээврийн осол нэлээн гардаг замууд оржээ. Автозамыг анх баригдаад ашиглалтад ороход хүлээж авсан байгууллага нь сайн хянаж, шалгаж аваагүйгээс, буруу баригдсан зам дээр осол аваар гарсаар байгааг мэргэжилтнүүд хэлж байсан.

Ялангуяа 6, 7, 8 саруудад орон нутгийн замд осол аваар гарах нь ихэсдэг байна. Иймээс орон нутгийн замд хяналт шалгалт, хөдөлгөөнт эргүүл ажиллуулахаар болжээ. Түүнчлэн хатуу хучилттай автозам тавигдсан болон энэ онд тавигдаж дуусах аймаг, сум, суурингийн замын цагдаагийн албан хаагч хот хоорондын замд 50-100 км замд хөдөлгөөнт шалгалтыг долоо хоног бүр хийх нь зүйтэй гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсээс үзэж буй юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих