Дэлхийн хүн ам хоол хүнснийхээ гуравны нэгийг хаядаг

29b9493b6b4ed8b089dd66be25e3c613197f8438Хоол хүнсний хаягдал нь зөвхөн эдийн засгийн хохиролтой бус байгаль орчинд хортой нөлөө үзүүлдэг. Үүнд химийн бордоог илүү ихээр хэрэглэж, хүнсний тээвэрлэлтэнд шатахууны хэрэглээ, ялзарсан хоол хүнсний хог хаягдал нэмэгдсэнээр улам их метан ялгаруулан, хүлэмжийн хийг ихэсгэж байна.
Жил бүр дэлхийн хүн ам 1.3 тэрбум буюу нийт үйлдвэрлэж буй хүнсний бүтээгдэхүүний гуравны нэгийг хаяж үрэгдүүлдэг байна.

Жил бүр барууны өндөр хөгжилтэй орнууд 222 сая тонн хоол хүнсийг хаяж байгаа нь Африкийн Сахарын бүсийн орнуудын үйлдвэрлэж байгаа хүнсний хэмжээтэй (230 сая тонн) адил байна.
Хоол хүнсний хаягдал нь ус, газар, эрчим хүч, хүний хүч хөрөнгө, хөдөлмөр гээд маш их үргүй хаягдалд хүргэдэг бөгөөд төдий хэмжээгээр дэлхийгээс ялгаруулж байгаа хүлэмжийн хийг нэмэгдүүлж байна.
Дэлхийн хэмжээнд жилд барьдаг 100-130 сая тонн загасны 30 сая нь алдагдал хаягдалд ордог байна.
АНУ-д ойролцоогоор жилд үйлдвэрлэсэн хоол хүнсний 30% буюу US$48.3 тэрбум доллар эсвэл (€32.5 тэрбум) тэй тэнцэх хоолыг хаяж үрэгдүүлдэг байна.
Английн айл, гэр бүлүүд жил бүр жилийн үйлдвэрлэсэн 21.7 сая тонн хүнсний гуравны нэг буюу 6.7 сая тонн хоол хаядаг байна.
АНУ–ын хог хаягдлын хоёрдугаарт хоолны хаягдал ордог байна. Энэ нь агаарт гарч байгаа хорт хий метаны хамгийн гол эх үүсвэр болж байна.

- See more at: http://www.mongolcom.mn/read/11216#sthash.KKwO0MXB.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих