Улсын их баяр наадмын хурдан морины уралдааны тойм

1pld8t80qliddbctqrf9lmuck1Хүннү гүрэн байгууллагдсаны 2223, Их Монгол Улс байгуулагдсан 808, АХ-ын 93 жилийн ой, Төрийн их баяр наадмын хурдан уралдааны тойм мэдээг та бүхэнд хүргэж байна.  

Азарга

Азарганы уралдаанд 223 шандаст  хүлэг тоосоо өргөснөөс Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Баянбатын хонгор түрүүлж, аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Алдарт уяач Т.Болдбаатарын халиун, айргийн гуравт Ховд аймгийн Эрдэнбүрэн сумын уугуул Э.Тамирын хүрэн халзан, дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын С.Цэмбэлийн зээрд, айргийн тавд Завхан аймгийн уугуул Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат Б.Оргилын оодон халтар хурдлан ирсэн юм.

Их нас

Их насны морьдын уралдаанд газар, газрын 320 гаруй шандаст хурдан хүлэг тоосоо өргөснөөс Хэнтий аймгийн Галшар сумын уяач А.Амарбатын хул морь түрүүлж, аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны нарийн бичгийн дарга Д.Баясгалангийн суман хүрэн,  айргийн гуравт Улаанбаатар хотын Сонгинхайрхан дүүргийн “Хөх чоно” группийн уяач н.Пүрэвбаатарын загал, дөрөвт Дундговь аймгийн Хулд сумын уугуул С.Мөнхбатын хүрэн, айргийн тавд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уяач Г.Мөнхсайханы хүрэн хурдлан ирж, наадамчин олноо баясгасан юм.

Соёолон

Соёолонгийн уралдаанд 250 орчим хурдан хүлэг шандас сорьсоноос Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Г.Тэмүүлэнгийн халтар соёолон  түрүүлж, аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн сартай зээрд,  айргийн гуравт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Ж. Бат-Эрдэнийн ногоон, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Т.Гантөмөрийн бор хул, айргийн тавд Дорнод аймгийн Баяндун сумын уяач П.Цэгмидийн хул хурдалсан юм.

Хазаарлан

Хазаарлангын уралдаанд 318 хурдан хүлэг тоосоо өргөснөөс Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Т.Батзоригийн хурдан хээр үрээ  түрүүлж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа.Аман хүзүүнд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Ш.Баянбатын халзан үрээ, айргийн гуравт, Төв аймгийн Сэргэлэн сумын, Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн хүү Батбилэгийн хурдан зээрд үрээ хурдалсан бол дөрөвт, Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Даваахүүгийн хонгор үрээ, айргийн тавд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Эрдэнэбилэгийн хурдан хээр үрээ хурдалж, наадамчин олноо баясгалаа.

Шүдлэн

Шүдлэннасны уралдаанд 310 хүлэг бүртгүүлснээс 289 үрээ уралдлаа. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Бат-Очирын Цэрэнбалтавын хул шүтлэн түрүүлсэн бол аман хүзүүнд  Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын загал саарал хурдаллаа. Айргын гуравт Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, ХААХҮЯ-ны дэд сайд Цэвэгдоржийн Тувааны хул, дөрөвт Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул Дашдэлэгийн Сүхбаатарын хонгор халзан үрээ, айргийн тавд  Төв аймгийн Сэргэлэн сумынуугуул, ЗХ-ний 232 дугаар ангийн уяач Ононгийн Батболдын Оч бор тус тус хурдалж хурсан олноо баярлуулав.

Даага

Дааганы уралдаанд 280 гаруй хурдан буян тоосоо өргөснөөс Говь-Алтай аймгийн шарга сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн шарга даага түрүүллээ.Аман хүзүүнд Төв аймгийн Бүрэн сумын уугуул Х.Улам-Өрнөхийн хээр, гуравт Говь-Алтай аймгийн харьяат Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын хар бор, айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Н.Бат-Эрдэнийн хул даага, тавд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул аймгийн Алдарт уяач Б.Бадраагийн хүрэн зээрд даага хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа.

 

Баян ходоод

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат Д.Ганбат уяж хурдлуулсан хээрдаага сүүлдэж ирснээр энэ жилийн наадмын баян ходоод боллоо.

Б.Бабу

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих