Наадмын хуушуур 1200 төгрөг байна
Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхэллээ.
Баяр наадмын өдрүүдээр наадамчин олны хамгийн их худалдан авдаг зүйл нь айраг болон хуушуур байдаг. Тэгвэл төв цэнгэлдэхэд наадмын хуушуур нэг ширхэг нь 1200 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол айраг нэг литр нь 3000 төгрөгийн үнэтэй байна.
URL: