Монгол Улсын Төрийн далбааг дээдлэн хүндэтгэх санаачилгыг түгээн дэлгэрүүлэх тухай
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг – Төрийн далбаагаа дээдлэн шүтэх ард түмний хүсэл эрмэлзэл, үүсгэл санаачилгыг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 1 дэх заалт, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БУУЛГАХ нь:
Монгол хүний үндэсний бахархал, эх оронч үзлийг хөхиүлэн дэмжих зорилгоор монгол түмний их түүх, эв нэгдэл, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбаагаа өргөө гэр, албан тасалгаандаа ёс төртэй залж, гүн хүндэтгэлтэй хэрэглэж хэвшихийг Монгол Улсын нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад уриалсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
URL: