“Деррик” О.Баасанхүү нууц амрагуудыг агнаж байна
Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн нууц амрагийг олж, илрүүлж Х.Тэмүүжин гэдэг хүнийг гарах гарцгүй болтол нь шахаанд оруулаад байгаа О.Баасанхүү сүүлийн үед нууц амрагуудыг мөрддөг шинэ ажилтай болжээ. Энэ удаа тэрээр нэгэн том улс төрчийн нууц амрагийг шоронгоос бус харин төсвийн мөнгөөр авахуулсан байрнаас нь олсон гэнэ.
Тэрээр өөрийнхөө цахим хуудсанд “Нууц амрагтаа байр авч өгч болно. Гэхдээ эрх мэдлээ ашиглан төрийн мөнгөөр байр авч өгөх нь гэмт хэрэг. Энэ асуудлыг ирэх долоо хоногийн эхэнд цагдаа прокурорт өгч шалгуулна. Шалгахгүй бол Ерөнхийлөгчид хандана.
aАТГ-т өгсөн байгаа” хэмээн зар тарааж, олон сайд дарга нарыг сандаргаж сууна. Түүний энэ мэдээлэл олон хүний анхаарлыг татаж байгаа бөгөөд О.Баасанхүү хэний нууц амрагийг илчлэх бол гэж хүний мууд дуртай олон хүн байж ядаж сууна.
shudarga.mn
URL: