Залуу гэр бүлд хэрэгтэй зөвлөгөө
- Ханилсан ханиа өөртөө үнэнч байлгана гэдэг бол гэр бүлийн эр эм хоёрын хэн нэгнийх нь өөрөө мэдээд шийдчихдэг зүйл биш юм. Гэр бүлийн асуудал үргэлж ярвигтай хэцүү байдаг. Эр эм хоёрын хэн нэг нь ханьдаа үнэнч байхаар эргэлт буцалтгүй шийдсэн тохиолдолд л энэ асуудал биелэлээ олдог.
- Хэрэв хань чинь нэгэнт л өөрийг тань араар тавьсан болохыг мэдсэн бол тэр тухай байн байн бодож, дотроо шаналж эмзэглэх хэрэггүй.
- Эр эмийн харьцааны талаарх шаналал нь таныг маш хүчтэй стресст оруулах магадлалтай.
- Иймэрхүү маягийн шаналгаа, сэтгэлийн зовиур нь хамгийн түрүүнд толгойн үс бууралтахад нөлөөлдөг болохыг эрдэмтэд тогтоосон байдаг.
- Байнгын хардалт сэрдэлт, уур уцаар, хэрүүл маргаанаар хань ижлээ дэргэдээ барьж байлгана гэдэг бүтэшгүй асуудал,
- Хэрэв хань чинь дахиж ийм асуудал гаргахгүй гэж амлаад уучлалт гуйсан бол энэ талаар дахин дахин хөндөж ярих шаардлагагүй.
- Өдөр бүр ханьдаа энхрий ялдам байж, урьд урьдынхаасаа илүү өөриймсөг, дотно найрсагаар хандахыг хичээ,
- Түүний зүрх сэтгэлийг булааж таны сэтгэлд сэв суулгасан хүнээс аль ч талаараа илүү гэдгээ л харуулахыг л зорих хэрэгтэй.
- Хүүхдийнхээ дэргэд хэн нэгнээ доромжлох, элдэв үгээр дайрах, харааж зүхэхийг цээрлэ. Хүүхэд эх эцгийнхээ хийсэн бүхнийг хурдан дуурайдаг гэмтэй.
- Та өөрөө цаг ямагт тайван байхыг хичээгээрэй. Хэрэв хань тань уур уцаартай байвал өмнөөс нь хэрэлдэж ярдаглах бус харин ч найрсаг хандах нь зүйтэй.
- Гэрийн ажил гэдэг хэзээ ч дуусдаггүй нь үнэн. Гэхдээ ханиа загнаж зэмлээд юм хийлгэнэ гэсэн ойлголт байж таарахгүй. Гуйх, аргадах, магтах зэрэг нь хүний сэтгэлд ихээхэн нөлөөлдөг тул энэ аргыг хэрэглэж байх нь зүйтэй.
- Xэрэв хань чинь танд анхаарал тавихаа больсон бол энэ нь хайргүй болчихлоо гэсэн үг биш гэдгийг анхаараарай.
- Цаадах чинь уурлаж мэднэ, ямар нэгэн юманд санаа зовж мэднэ, магадгүй амьдралдаа ханамжгүй ч байж болно.
- Энэ үед уур уцаар, түрэмгий эзэрхүү зан яав ч тус болохгүй. Харин та тэвчээртэй байж түүнд өөртөө халамж анхаарал хэрэгтэй байгааг эелдэгээр сануулаарай.
- Зарим хүмүүс яагаад ч юм дагавар хүүхдэд дургүй байдаг. Энэ нь дагавар хүүхэдтэй хүмүүст ихээхэн дарамт болдог гэж сэтгэл судлаачид дүгнэсэн байдаг.
URL: