“Хоггүй наадацгаая” уриалгыг дэмжсэн 500 залуус хотоо цэвэрлэлээ
Дэлхий дэлэгнэсэн дэлгэр зуны дэнж хотойлгосон Монгол наадам эхлэхэд цөөхөн хоног үлдээд байна. МЗХ-ны салбар холбоод идэвхижиж үйл ажиллагаагаа жигдрүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд гар хумхиж суулгүй залуустайгаа хамтарч сэтгэлээрээ хийж болох бүхий л ажлуудыг хийж байгаа юм. Өчигдөр МЗХ-ны салбар холбоо болох СХД-ийн Залуучуудын холбоо баяр наадмыг угтан дүүргийнхээ залуучуудыг хамруулсан “Хоггүй наацацгаая” нийтийг хамарсан их цэвэрлэгээг зохион байгууллаа. СХД-ийн Залуучуудын холбоо өнгөрсөн 6 сарын 1-нд 300 хүүхдийг баярлуулан, үнэгүй бэлэг тараасан бол өнөөдөр Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний баяр наадмыг угтан “Хоггүй наадацгаац” гэж нийтийг хамарсан, их цэвэрлэгээний ажлыг санаачлан, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ хамтран зохион байгуулсан бөгөөд үйл ажиллагааны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20, 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туул голын ай сав газар, толгойт өртөөнөөс зүүн тийш төмөр зам дагуу , Хүй долоо худгийн наадмын талбай орох зам дагуух 3 хэсэг газар 500 орчим залуучууд цэвэрлэгээ хийлээ. Мөн “Такси хэрэглэгчдийн нэгдсэн холбоо” нэгдэж 300 гаруй таксигаар үйлчилсэн байна.
URL: