Хотын гудамжаар хонь, ямаа бэлчих болжээ
Хєдєє явж vзээгvй, “улаан” нийслэлчvvдийнхэн сvvлийн хэдэн єдєр нэг сонирхолтой дvр, зургийг харах боллоо. Ялангуяа 100 айл орчмын гудамжаар шvv дээ. Малын бэлчээр дээр гарч vзээгvй зарим нэг нь харин АНУ-ын элчингийн зvvн талын Сэлбэ гол орчимд очиход болно. Тэнд харин хурга, ишиг, хонь ямаа хээвнэг идээшилж, эзэн малчин нь ойр орчим нь сvvдэр бараадан суух ажээ.
Нэг иймэрхvv сонирхолтой дvр зураг хотын тєв, тэр дундаа А зэрэглэлийн бvсэд харагдах болсоор багагvй хугацаа єнгєрчихєв. Барагцаалбал, 30 орчим хонь, ямаа, хоёр гурван vхэр байна лээ. Тэд нийслэлд “тєвхнєсєн” бололтой юм.
Єглєє эртхэндээ бэлчээртээ буюу “Сэлбэ” голыг зvглэнэ. Тэгээд яг хотын тєвєєр зам хєндлєн гараад л давхина даа. Эзэд нь бололтой хэдэн хvvхдvvд тун ч сурамгай туух юм. Амралтын єдрvvдэд ч бол яах вэ, хєл хєдєлгєєн багатай. Харин ид ажлын єдрvvдэд, тэртэй тэргvй тvгжирч ядсан зам дээгvvр мал гvйлдээд байхаар хэдэн жолооч нар л бухимдаж байх шиг. Харин явган хvний зам дээгvvр “давхисан” мєнєєх хэдэн хонь ямаа нь хорголоо хаячихна. Тvvнийг нь хотын цэмцгэр охид тойрч гарах гэж бас зvдэрнэ. Уг нь нийслэлд мал байлгахгvй гэх тогтоол гараад овоо хэдэн жил болсон баймаар. Мал бvхий иргэдийг хотоос гаргана гээд л. Тогтоол гарснаас хойш нийслэлд ийм олноороо 20, 30 битгий хэл хоёр ч мал харагдахаа больсон. Гэтэл сvvлийн хэдэн єдєр мал, малчин хоёр ийн нийслэлд дураараа дургих болов. Нэг талаас сонирхолтой ч юм шиг, нєгєє талаас тээртэй ч юм шиг. Хаанаас, ямар зєвшєєрєл авсныг нь мэдэхгvй юм даа.
Гэхдээ зєвшєєрєлтэй ч, зєвшєєрєлгvй ч хамаагvй. Шуудхан хэлэхэд хєдєє бол хєдєє, хот бол хот л байх ёстой. Хотын гудамжаар машин тэрэг л явна, тvvнээс биш хонь ямаа, vхэр мал яваад байвал зохисгvй л баймаар. Хонь, ямааны хоргол ч яах вэ бас гайгvй. Харин vхэр нь бааж, шээгээд хэдэн ТVК-ийнхний ажлыг нэмээд байвал хэцvv шvv дээ. Тэгээд тvгжирч ядаж байгаа зам дээр давхиад улам тvгжрvvлээд байж болохгvй. Яах вэ тэр айл нь хэдэн малаараа хоолоо олж иддэг байж болно. Хот, нийслэлийн захиргаанаас зєвшєєрєл, хунараа ч авчихсан байж болох юм. Хэрэв тийм юм бол ядаж нийслэлийнхээ иргэдийг хvндэтгээд тэр олон мал, хуйгаа арай хvн амьтан багатай, машин тэрэггvй газраар туугаад, бэлчээрт нь хvргэчихэж болдоггvй юм болов уу. Хєдєє талд яваа юм шиг дураараа байж, хаагуур ч хамаагvй яваад байх хэрэггvй шvv. Хотынхоо єнгє vзэмж, соёлоо бодсон ч тэр.
Нєгєєтэйгvvр мал, амьтны гаралтай євчин гэж нэг юм байна. Саяхан Их тэнгэрийн аманд хvртэл боом євчин гарч, тєрийн єндєрлєгvvдийг “сандаргасан” шvv дээ. Их тэнгэрийн аманд бол хараа хяналттай, шалгалттай байдаг болохоор боом євчинг газар авахуулалгvйгээр илрvvлчихэж байгаа юм. Харин нийслэлийн тєв хэсэгт иргэд єєрсдєє л хяналт тавьдаггvй юм бол юу болох вэ. Хотын гудамжаар явж байгаа тэр vхэр гай нь таараад боом тусчихвал яана. Тэгээд эзэн нь нядлаад, нийслэлийн зарим захаар зарчих ч юм бил vv. Тэгэхээр оройтоогvй байгаа дээр хотын гудамжаар тэнээд, хэсvvчлээд яваа хэдэн хонь, ямааны асуудлыг шийдэх хэрэгтэй болов уу. Хотын гудамжаар явахыг нь хориглодоггvй юм гэхэд ядахдаа эрvvл саруул гэдгийг нь баталгаажуулчихвал дээр биз.
Л.Дэлгэр
URL: