Хууль хяналтынханд хаалтгүй болсон “Нью жуулчин констракшн” иргэдийг ахин “мөлжиж” ам.метр дээр ажиллаж эхэлжээ

04dd073f99a35e54bigТохилог  дулаан байр сууцанд орох гээд бүтэн хоёр гурван өвлийн хүйтнийг чийгтэй нойтон хөлсний  байр, түлээ нүүрсээр аргацаан байж  сэтгэлд хүрэхгүй, чанар муутай байрныхаа хаалгыг сая нэг татсан Амгалан хотхоны оршин суугчид бухимдсан хэвээр байна.

Офицерүүдийн ордны зүүн талд Баянзүрх дүүргийн 16-р хороон дахь 5 блок 12 давхар бүхий 480 айлын Амгалан хотхон шаваа тавьж эхэлсэн цагаасаа л гэрээ хэлцлийн маргаанаар оршин суугчдыг хохироож, олон ч иргэдийг банкны зээлээр хулхидаж байрыг нь гаргаж өгөлгүй хүндрэл учруулсан.

Захирал нь хүртэл өөрийгөө нууцалсан  уг барилгын гүйцэтгэгч байгууллага болох  “Нью жуулчин констракшн” гэх компани сарын 150,000 төгрөгөөр замаск ч татаж мэдэхгүй, байшин барих ямар ч ойлголтогүй хэдэн Хойд солонгосчуудыг хямд хөлсөөр өдөр шөнөгүй ажилуулан байж хэдэн жилийн хэрүүлээ намжаан өнгөрсөн  хавраас эхлэн оршин суугчдаа оруулж эхэлсэн.

Гэтэл байдгаа барж байрандаа орсон иргэдийг зэвтэй ус, агаар муутай умгар өрөөнүүд угтаж.  Ийнхүү амалсан хугацаандаа байраа ашиглалтад өгч чадаагүй  Амгалан хотхоны гүйцэтгэгчид иргэдийг ахин бухимдуулж метр квадратын зөрүүгээр мөнгө тоншиж эхэлсэн сурагтай.  Харамсалтай нь  хууль хяналтынханд хаалтгүй болсон  “Нью жуулчин констракшн” компаний олныг залхаасан увайгүй үйлдлийг нь оршин суугчид хандаж чадах бүхий газраараа явж хэлдэг ч хариуцлага тооцогдох нь битгий хэл хамраа цухуйлгах оромж ч үгүй болох дээрээ тулдаг сурагтай. Амгалан хотхоны оршин суугдчид ч гэсэн хэрэглчид.  Хэрэглэгчдээ хамгаалдаг О.Магнай дарга гэтэл хайчсан бэ?

AZ

 FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих