Энэ сарын 5-ны орой Г.Сарангэрэлийг гавлаж байгаад аймшигтайгаар зоджээ
-
Энэ сарын 5-ны орой Г.Сарангэрэл найзуудын хамт явж байгаад бусдад зэрлэгээр зодуулжээ. Энэ хэрэг өнөөдөр Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа юм байна-
Хар тамхи хэрэглэсэн эсэх нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад Г.Сарангэрэлийг Х.Тэмүүжин сайдын нууц амраг, хар тамхичин гэх мессежийг нийгэмт өгсөн хүн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү билээ. Түүний энэхүү мэдэгдлийн улмаас Г.Сарангэрэл гадуур явахдаа байнгын айдас, дарамтад ороод байсан бөгөөд уржигдар найз охидын хамт явж байгаад зодуулжээ. Тодруулбал түүнийг найз охидын хамт Гермес төвийн хажууд байрлах “Их улс” зочид буудалд ярилцаж суухад хэсэг хүмүүс өрөө андуурч орж ирсэн байна. Улмаар маргаан үүсэхэд тус буудлын хамгаалагч н.Ялагдашгүй гэх залуу орж ирсэн бөгөөд Г.Сарангэрэлийг “сайдын охин” гэж дуудан нүүр нүдгүй зодсон байна. Ингэхдээ тэрбээр Г.Сарангэрэлийг гавлаж байгаад үсдэж чирэн тааралдсан газраа цохиж байсан бөгөөд үүнийг болиулах гэж найзууд нь чадлаараа хичээгээд бараагүй ажээ. Үүний улмаас Г.Сарангэрэлийн толгой энд тэндээ хавагнасан бөгөөд эмч нар толгой нь хөдлөхийн зэрэгцээ зөөлөн эдийн бяцралттай гэсэн дүгнэлтийг гаргаад байна.
Тиймээс Г.Сарангэрэл Тахарын ерөнхий газарт хандаж хамгаалалт авахаар болжээ. Энэ талаар Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяраас тодруулахад : Тахарын ерөнхий газарт хандсан байгаа. Өнөөдөр /өчигдөр/ гаргаж өгсөн. Миний үйлчлүүлэгчийг нийгмээр үзэн ядуулах, нийгмээр яллах ийм байдалд хүргэсэн хүргэсэн хүмүүст гомдолтой байна. Хэрвээ Г.Сарангэрэлийг нийгэмд хар тамхичин, янхан гэж зарлаагүй байсан бол н.Ялагдашгүй миний үйлчлүүлэгчийг эрүүл байхад нь тэгж зодохгүй л байсан гэдгийг хэлж байлаа.
Дашрамд дуулгахад Г.Сарангэрэл нарийн хэрэг өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд 10.00 цагаас болох юм. Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр энэхүү шүүх хурлын шүүгчийг шударга ажиллаж чадахгүй гэж үзэх үндэслэл байгаа тул татгалзахаар төлөвлөөд байгаа ажээ. Харин энэхүү шүүх хуралд Г.Сарангэрэлийн биеийн байдал тааруу байгаа бөгөөд өөрөө оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Бид шүүх хурлын талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Энэхүү мэдээг эх сурвалжийн зөвшөөрөлгүйгээр тараан мэдээлэхийг хориглонo
Эх сурвалж: www.dorgio.mn
URL: