Сэргээшийн төрлийн бэлдмэл хилээр оруулж ирсэн этгээдийг баривчилжээ

uls_53b9f6b658d22_1Сэргээшийн төрлийн эм бэлдмэл хилээр хууль бусаар оруулж ирсэн Д гэгчийг баривчилжээ. Тодруулбал өнгөрсөн пүрэв гаригт Буянт-Ухаа дахь шалган нэвтрүүлэх боомтоор орж ирсэн манай улсын иргэн Д нь олон улсад хэрэглэхийг хориглосон, сэргээшид хамаарах 10 төрлийн 314 эм, бэлдмэл авч явжээ.

Уг эм, бэлдмэлийг хэрэглэсэн хүний элэг, дотор эрхтэн гэмтэхээс гадна бэлгийн чадавхи нь буурдаг юм байна. Тиймээс уг эм бэлдмэлийг хэрэглэхийг олон улсад хориглодог юм байна.

Сэжигтэн Д өмнө нь  нэг бус удаа ийм зүйл борлуулсан байх магадлалтай гэж хууль хяналтын байгууллагынхан үзэж байгаа бөгөөд түүний хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих