Н.Алтанхуягийн охиныг 2,2 тэрбумын хэрэгт буруутган шалгаж байна
АТГ-аас өнөөдөр шалгагдаж буй хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Тухайлбал Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяа гэгчид холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Түүнийг “Цэвэр агаар” сангийн захиралаар ажиллаж байсан У.Хүрэлсүх нарт холбогдох хэргийг шалгах явцад уг сангийн бусадтай байгуулсан хуурамч гэрээ, төлбөрийн даалгаварыг үндэслээд, зохих журмын дагуу хяналт тавилгүйгээр урьдчилсан байдлаар нийт 2,2 тэрбум төгрөгийн гүйлгээг хийхийг зөвшөөрсөн асуудалд холбогдуулан шалгаж байгаа юм байна.
URL: