Туул гол шөнийн эргүүлийнхний хамгаалалтад оров
Туул голын сав газрын захиргаанаас Туул голын хамгаалалтьш бүсэд ахуйн болон барилгын хатуу хог хаягдал хаях, бохир ус нийлүүлж байгааг таслан зогсоох зорилгоор 2014 оны зургадугаар сарын 10-наас долдугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд шөнийн 22:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд шөнийн эргүүл ажидлуулж эхэлсэн. Шөнийн эргүүлийг Туул голын онцгой хамгаалалтын бүсийн дагуу байршуулсан 01-300 дугаар баганын хооронд хийж гүйцэтгэж байгаа юм байна. Шөнийн эргүүлийнхэн гарснаас хойш хэд хэдэн зөрчил илрүүлжээ. Гачуурт тосгоны суурьшлын бүсийн дагуу, Баянзүрхийн гүүрний баруун болон зүүн талд, Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүрийн хооронд, Яармагийн гүүрнээс баруун тийш Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын урд хэсгээр, Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр, Туул голын үерийн хамгаалалтын далангийн дагуу болон онцгой хамгаалалтын бүсийн 265-291 дүгээр баганын хооронд ахуйн болон барилгын хог хаясан.
Мөн Сүхбаатар дүүргийн I хороо Энхтайваны гүүрний доогуур урсах Сэлбэ голд Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн 26-13 УБН улсын дугаартай авто машин хаягдал бохир ус асгасан, тус дүүргийн XX дугаар хорооны нутагт байрлуулсан 283, 287 дугаар баганыг барилгын хатуу хог хаягдлаар дарсан. Гачуурт тосгоны орчимд байрлуулсан 47 дугаар багана хулгайд алдагдсан зэрэг зөрчил илэрсэн байна. Иймд Туул голын сав газрын захиргаанаас Нийслэлийн цагдаагийн газар, Хан-Уул, Сонгинохайрхан дуүр-гийн мэргэжлийн хяналтын хэлтэст зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллага болон тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд хариуцлага хүлээлгэх, зарим зам, гарцыг хаах тухай албан бичиг хүргүүлээд байна. МХЕГ, Нийслэл болон Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт дээрх зөрчлүүдийг таслан зогсоох талаар хамтран
ажиллах санал тавьжээ.
Б.ХАЖИДСҮРЭН /ӨДРИЙН ШУУДАН/
URL: