ӨВЧИН НЬ СЭДЭРСЭН Г.ШИЙЛЭГДАМБА МАХН-ЫНХНЫ “ХОЙД ЭЭЖ”

406880f5251553a5original

Тэргүүн хатагтай асан О.Цолмонгийн “залуучуудын нэг” гэгддэг Г.Шийлэгдамба амныхаа салиаг арилаагүй байхад л аавынхаа нэр нөлөө, бизнесийн өмөг түшгийг тойрон явагдсан “панз үсэргээн” дундаас улс төрд орж ирсэн. Тэрээр МАХН-ын генсекийн ажлыг авсан цагаасаа эхлэн эрүүлжүүлэх хэсээд ирдэггүй архичин “аав” шиг л үе үе хөлчүүрэн алга болж байгаа. МАХН-ын СХД-ийн гишүүд намын гал тогоог манаж суух ёстой генсекийнхээ бор дарстай “сугадалцаад” алга болдог болдоггүй араншинд нь санаа зовж, аргаа барахдаа А.Сүхбат аваргын ээж дээр аваачиж архинаас гаргах “юм хум” хийлгэдэг ч юм билүү хэмээн халаглажээ. Тэдний л мэдэхээр Г.Шийлэгдамбын согтуурхал дандаа МАХН-ын хувь заяатай холбоотой нэн чухал цаг үеүдэд давхцаж таардаг аж. Уг нь дарга нь эзгүй байгаа МАХН-ын аливаа үйл ажиллагаа Балжинням, Дашням хийгээд бас Шийлэгдамбатай билэгт сайн өдрүүдэд тохиож байх ёстой атал азгүй МАХН-ынхан Шийлэгдамбагүйгээр орон нутгийн сонгуульд оролцож, намын даргаа дээд шүүхээр шүүлгүүлж байжээ. Түүний энэ өвчин Ерөнхийлөгчийн сонгуулиар ч, Говь-Алтай аймгийн орон нутгийн нөхөн сонгуулиар ч сэдэрч байсан гэдэг. Архидаж “үр хүүхдээ” орхиж нэг явахаараа энэ “хойд ээж” нэлээд хэд хоног шилэрдэг ч эргэж ирмэгцээ эхнэртээ ам өгч байгаа архичин эр шиг л нүглээ наманчилж, ахиж тэгэхгүй хэмээн ам тангараг өргөсөөр гаршчихаж. Ийм “эзэгтэй”-тэй болохоороо л МАХН нэг л идэвхгүй, зүг чиггүй, зорьсон зорилгогүй, хийсэн зүйлгүй үлбэгэр, сул дорой, арчаа муутай харагдаад байгаа юм хэмээн гаднах биш доторх гишүүд нь харамсаж сууна. “Хойд ээж” хаа явна?


URL:

Сэтгэгдэл бичих