Ганди сайдын 10 мянган хятад төсөл амжилттай хэрэгжлээ

Монголчуудыг эмзэглүүлсэн олон асуудлаас хамгийн чухал нь яах аргагүй ажилгүйдэл болоод байна. Ажилгүйдлээс үүдэлтэй ямар сөрөг үр дагаварууд үүсэн гарч байгааг ч хэн бүхэн хэлж мэдэж байдаг. Тэр архидалт, тэр биеэ үнэлэлт, хулгай зэлгий, дээрэм тонуул бүгд ажилтай хүний хийх зүйл биш. Ажилгүйдлийн үр дагавар гэгч нь өнөөдрийн маргаашын Монголын ирээдүйг нөмрөн үгүй хийж байгаа хамгийн гол хүчин зүйл болчихоод байна.

Гэтэл төр засгийн бодлого шийдвэр хаашаа ямар замаар яваад байна вэ? Нэг ч гэсэн Монгол хүнийг ажилтай болгоё гэж бодохын оронд 2 хятадыг ажилд оруулчихая хэмээн боддог нийгэмийн хамгаалал хөдөлмөрийн яамтай болцын бишүү бид чинь. Одоо захын хүмүүсийн аманд Ганди сайдын 10096 хөтөлбөр гээд яригдаад явдаг болж . Тэр нь юу юм бэ гэхээр Ганди сайдын үзэглэсэн гэрээний дагуу 10096 хятад Монголд ажиллах хүч нэртэй орж ирхээр болсон явдал юм. Одоо тэн хагас нь ирсэн. Өмнийн говьд олборлолт явуулж байгаа уул уурхайн компаниудад ажиллаж байгаа бол дараагын 6 мянга гаруй хятад иргэд хилийн цаахна тулж ирчихээд хүлээж байгаа. Энэ төр засаг холбогдох яам тамгын газрууд, тэрнийг нь удирдсан сайд нар нь хүнээр бизнес хийдэг хөгийн жишэгт шилжчихээд байх шигээ. Хятадаас нэг хүн оруулж ирэхэд холбогдох хүмүүс нь 100 мянган төгрөгний хахууль авдаг талаар ч тодорхой яриа бий. Харин нэг жилийн дотор бүр нэг улирлын дотор Монголд байгаа ажилгүй иргэдээсээ 10096 хүнийг ажилтай болгочих гэвэл эрхэм сайд дарга нарын хөх инээд нь хүрэх байлгүй. Нутагтаа гологдсон Монголын заяа гэгч л энэ байх да.


URL:

Сэтгэгдэл бичих