Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лус тахихаар хүлгийн жолоо заллаа
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лус тахихаар өнөө өглөө Баян-Өлгий аймгийн зүг хүлгийн жолоо заллаа. Тэрээр Алтай таван богд хайрханы төрийн тахилгад оролцох юм байна.
Тахилга маргааш буюу энэ сарын 3-нд болно. Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл сумдын нутгийг дамнан орших Алтай ханы Таванбогд уулыг төрийн тахилгатай болгох тухай зарлигийг 2012 онд гаргаж байжээ.
Түүнчлэн уг зарлигаар төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх төрийн ёслолын давтамжийн хугацаа дөрвөн жил байсныг уртасгаж, цаашид таван жилд нэг удаа үйлдэж байхаар тогтоосон байна.
URL: