Б.Нямтайширын ангийн отогт Монголын тэрбумтанууд л мөнгөө үрдэг
Монгол Алт” компанийн захирал ноён Б.Нямтайшир хэмээх энэ эрхэмийн мэдэлд Монголын нүүрсний 40 хувь нь байдаг. Хуучнаар НАХЯ-ны Уул уурхай хариуцсан тасагт ажиллаж байсан түүний хувьд монголын уул уурхай газрын баялагийн талаар арван хуруу шигээ мэддэг гэсэндээ өөрийн болгоход ч амархан байсан биз. Ингээд зогсохгүй ноён Б.Нямтайшир тагнуулын албанд ажиллаж байсан хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, итгэлтэй зөвлөхөө болгосон гэгддэг бөгөөд одоогоос хэдэн жилийн өмнө Хэнтий аймгийн Хар ус нуурын ойролцоо ойн цоорхойд ангийн отог байгуулсан аж. Энэ ангийн отог нь машин мотоциклоор очих боломжгүй, бартаатай онгон дагшин газар бөгөөд тэнд хүрэхийн тулд зөвхөн вертолётоор, эсвэл мориор л очих боломжтой гэнэ. Ан гөрөөнд дуртай энэ нууцлагдмал эрхэм жинхэнэ онгон дагшин байгаль дахь буга гөрөөс тэргүүтэй ховор амьтад байдаг газрыг сонгож отогоо байгуулсан аж. Хэдийгээр энэ нь ангийн отог нэртэй боловч орчин үеийн дээд зэрэглэлийн орд харшийг сүндэрлүүлсэн гэдэг. Халуун хүйтэн устай ванн, нойлын өрөөтэй гээд бүхнийг цогцлоосон тэрхүү отогт монголын баячууд төдийгүй гадаадын тэрбумтанууд очиж ан агнах дуртай байдаг аж.
Ноён Б.Нямтайшир өнгөрсөн жил охиныхоо хуримыг энэхүү алдарт ангийн отогтоо хийсэн аж. Хуримын хүлээн авалт зочид угтах бэлтгэл гурван сарын турш хийгдсэн бөгөөд хуриманд очсон зочдыг ёстой л алмайруулсан юм билээ. Нисдэг тэрэг хөлслөхөд нэг цаг нь 15 мянган доллар байдаг гээд бодохоор эрхэм “нууц ноёнтон”-ы отогт очихын тулд нэлээд хэдэн мянган доллар зарцуулах хэдий ч анд хорхойсдог баячуудын хувьд энэ зэргийн мөнгө юу ч биш гэдэг нь ойлгомжтой.
URL: