Арго багш геннисийн номонд бүртгүүлэхээр зэхэж байна
Монголчууд сүүлийн үед Дэлхийн дээд амжилтыг эвдэх хорхойтой болоод байгаа. Таван мянган бөх барилдуулж, арван мянган морь жагсааж, гурван мянган морь уралдуулж, таван мянган биелээч бүжиг дэглэж дэлхийн анхаарлыг татах их ажилд бүгд л ханцуй шамлан ороод байна. Тэгвэл өөрийгөө дэлхийн 25 орны хэл мэднэ хэмээн ярьдаг Б.Арго багш ч бас дэлхийн дээд амжилтыг эвдэнэ гэж амлаад байна. Тэгвэл “Нэг хүн хамгийн олон хэлний бүрэн хэмжээний сурах бичиг бичсэн” гэсэн Геннисийн номны номинацид бүртгүүлэхээр хөөцөлдөж байгаа аж. Дэлхийн түүхэнд нэг хүн таван хэлний бүрэн хэмжээний сурах бичиг бичсэн тохиолдол байдаггүй байх. Өөрийгөө Тогоонтөмөр хааны 18 дугаар үеийн удмын хүн гэж ярьдаг Арго багшийн жинхэнэ нэр нь Б.Ариунболд. түүнийг үл ойшоох хүмүүс байдаг ч дгаж явдаг хүн бас цөөнгүй бий. Тэд “Арго манийг бодоход боловсролтой хүн. Горькийн нэрэмжит Уралын их сургуулийг утга зохиолын хэл зүйч мэргэжлээр төгссөн. Мөн гадаад хэлний дээд сургуулийн англи хэлний багш орчуулагчийн ангийг оройгоор төгссөн. Утга зохиолын хэл зүйч, багш орчуулагч мэргэжилтэй хүн шүү” гэж өмөөрдөгюм билээ. Ард түмний хөдөлмөрийн баатар гэдэг хэн хаанаас өгсөн нь үл мэдэгдэх цолтой Арго багш нэг жилийн өмнө хошин шогийн зохиол бичиж, продакшн байгуулж UB паласт тоглолтоо тавиад амжсан “Хорин нэгэн мянга” нэртэй хошин шогийн тоглолтыг ердөө л 200 хүн үзэж, мань эр заал, хөгжим аппаратурын түрээс гээд багагүй мөнгөөр шатаж байсан удаатай. Харин энэ удаа түүнийг Геннисийн номонд бүртгүүлж чадах болов уу, үгүй болов уу гэж олон хүн харж байна.
Б.Мөсөн
agshin.mn
URL: