Өмнөд Солонгосын эрдэмтэд өөрсдийн судалгаан дээр үндэслэн зөнтэй зүүд байдаг нь үнэн болохыг нотолжээ

582d67243fc6bc16original

Учир нь, нойрсох үед хүний дотоод ухамсар өдрийн туршид авсан мэдээллийг компьютер шиг дүгнэн шинжилж, бодит баримт болон логик сэтгэлгээн дээр үндэслэгдсэн таамаглалуудыг босгон, ирээдүйд болох боломжит үйл явдлыг загварчилж байдаг.

Туршилтанд хэдэн арван сайн дурынхан оролцсон бөгөөд тэд нилээд хугацааны туршид тархины үйл ажиллагааг хянан бичлэг хийдэг тусгай төхөөрөмж дотор унтсан байна. Тэд унтаагүй үедээ шөнийн зүүд болон өдрийн туршид юу хийсэн тухайгаа бичин тэмдэглэж байжээ. Энэ туршилтын эцэст эрдэмтэд зүүдээ сайн манаж тогтоож байх нь чухал юм гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

Туршилтанд оролцогчийн мэдээгүй хөндлөнгийн хүмүүс үйл явдалд оролцох үед зүүдэндээ олж авсан мэдээлэл нь бодит байдлаас зөрж байжээ. Энэ нь түүний тархи шинэ оролцогчийн нөлөөллийг тооцоолж чадаагүйг харуулж байгаа хэрэг юм. Зарим эрдэмтэд зөнч буюу задлан шинжилж, урьдчилан таамагладаг зүүдийг дежа вю – “өмнө нь харсан” гэх үзэгдэлтэй холбон тайлбарлаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих