Э.Агиймааг хальт харвал танихааргүй болжээ

Гоолиг бие, царайлаг төрхөөрөө богино хугацаанд олонд танигдаж чадсан Э.Агиймаа сүүлийн үед урлагийн ертөнцөөс холдоод байгаа билээ.

Дуучин Д.Болдын ачаар дажгүй рейтингтэй байсан ч гэрээний хугацаа дууссаны дараа нам жим болчихлоо гэсэн яриа ч байсан.

Харин дуучин бүсгүй сүүлийн үед бор дарсанд нэлээдгүй дурлах болсон талаар хэвлэлүүд бичсээр
байна. Тэр байтугай өөрийн гадаад төрхөндөө анхаарал хандуулахаа больж, нэлээд жин нэмснийг нь зурагчид илчилж орхилоо.

Secret.mn цахим хуудаст энэ талаар мэдээлэхдээ баян эртэй сууж, өвөрт нь эрхэлж суугаа дуучин бүсгүй гадаад орноор зугаалан, хонон өнжин шоудах болсон нь түүнд ихэд муугаар нөлөөлж байна гэжээ.

Мөн шоучин найз бүсгүйгээ өөд нь татах гэж хичээдэг чинээлэг эр бухимдан гар хүрдэг болсон тухай бичсэн байх юм.

Э.Уран

Эх сурвалж: “Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих