“Домогт” архийг уусан хүн согтох ч болно, эмчлэгдэх ч болно
Архи тамхины эсрэг хууль баталж түүнийгээ мөрдүүлэх гэж хичээж яваа Л.Эрдэнэчимэг гишүүн “Домогт” хэмээх архи үйлдвэрлэдэг болсон тухай мэдээлэл цацагдаж, эрхэм гишүүн үүнийг эрс үгүйсгэж байсан.
Үгүйсгэхдээ “Надад архины үйлдвэр байхгүй. Архидан согтуурахтай холбоотой хуулийн төсөл дээр ажиллаж байгаатай холбоотойгоор ийм дайралт хийж байна” гэж “АПУ”-гийн Г.Батхүү нарт хаягласан байж болохоор байр суурийг илэрхийлж ч байв.
Харин албан эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол “Домогт” хэмээх архи үйлдвэрлэсэн “Арван-Ундарга” компани нь “Монос” группийн хуулийн зөвлөх Д.Ганзориг гэгчийнх ажээ. Д.Ганзориг нь “Монос” сургуулийн Удирдах зөвлөлд ажилладаг төдийгүй “Монос” группийн хэд хэдэн охин компанийн Удирдах зөвлөлд багтаж, хуулийн зөвлөхөөр нь ажилладаг аж. Тэгэхээр Д.Ганзориг нь Л.Эрдэнэчимэг гишүүний итгэлт түнш төдийгүй бизнесийн хамтрагч гэдэг нь тодорхой харагдана. Д.Ганзоригийг уншигч олон ч сайн таних байх. Учир нь Л.Эрдэнэчимэг М.Амбага доктортой салимоны эрх булаалдаж байх үед эрх зүйн өмгөөлөгчөөр ажиллаж, удаа дараа хэвлэлээр үзэгдэж байсан билээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар бол “Домогт” хэмээх архийг үйлдвэрлэж байгаа “Арван-Ундарга” компанийг 2010 онд үүсгэн байгуулсан бөгөөд Баянзүрх дүүргийн IV хороонд бүртгэлтэй байгууллага ажээ.
Гэтэл нэг хэсэг архи тамхины эсрэг байр суурь илэрхийлж, энэ төрлийн хууль хүртэл санаачилдаг, баталдаг гишүүн маань өөрөө архи үйлдвэрлэлээ хэмээн шуугиан дэгдээсэн. Ингэсхийгээд энэ чимээ намдсан ч мэргэжлийн хяналтын газраас “Домогт” хэмээх архийг шинжилгээнд оруулахаар болжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол “Домогт” архийг уусан хүн согтож ч болно, эмчлэгдэх ч болно гэсэн хачин тайлбар гарах болсонтой холбоотой аж.
Хөндлөнгийн нэгэн мэдээлэл сөхвөл Архидан согтуурахтай тэмцэх хуулийн нэг заалтад 28 градусаас дээш градустай догшин ундааг тодорхой цэгт худалдаална. Харин 28 градуссаар доош архи, шар айргийг найман нэрийн барааны дэлгүүрээр худалдаалж болох тухай аж. Тэгэхээр “Домогт” архийг найман нэрийн л бол аль ч дэлгүүрээр худалдаалж болох. Магадгүй, цаад санаа нь 28 градусаас дээш догшин ундааг нийслэлийн тодорхой цөөн цэгт арилжаалах нь тэр бүрий иргэд санаан зоргоороо худалдаж аваад байх боломж хомс. Харин хамгийн боломжит хэлбэр нь 28 градусын “Домогт” хэмээх сархад нь гарын дор худалдаалагдаж байгаагаараа туйлын онцлогтой. Эндээс харвал эрхэм гишүүн маань “Домогт” хэмээх сархадаа хэдэн сая тонноор нь борлуулах, алсдаа брэнд болгох тухай хуулийн төсөл дээр улайраад байгаа юм биш биз гэсэн хардлага ч явж байсныг уншигч та санаж буй.

Н.Дөл
URL: