Хоёр залууг хагаралдуулж, нэгийнх нь аминд алуурчин хүрсэн гэнэ

woman-gun

Найз залуугаа төрсөн өдрөөр нь найзтай  нь хагаралдуулж, нэгнийх нь аминд хүрсэн бүсгүйн талаар хохирогчын ар гэрийнхнээс мэдээллээ.

Г.Чанцалдагва гэх бүсгүй 2014 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймагт амьдардаг найз залуугаа, болон түүний найз Г.Ганзориг нарыг дуудан уулзжээ. Улмаар залуусын хооронд маргалдаан болж, хэдэн цагийн дараа талийгаач Г.Батцог “Хурд”-ын 28 дугаар байрын орцонд амиа алдсан байна. Энэ хэргийг шүүх цагдаагийнхан шалгаж үзээд, амиа хорлосон гэж тогтоожээ. Гэвч талийгаачийн ар гэрийнхэн санаатай хүн амины хэрэг хэмээн үзэж байгаа бөгөөд үүнд Г.Чанцалдагва, Г.Ганзориг нарыг буруутгаж байгаа юм байна.

Талийгаачын аав мэдээлэхдээ “Г.Чанцалдагва миний хүүгийн найз Г.Ганзориг хоёр хоорондоо холбоотой байсан. Үүнийг хүү маань мэдээд Г.Ганзоригтой зодоон хийж, тэр шөнөдөө амиа алдсан. Г.Чанцалдагва хүүг маань орцонд дагуулж орон гадны хүнтэй нийлж хоолойг нь алчуураараа боомилон алсан нь тодорхой байгаа юм. Надаа нотлох баримт байна. Гэвч энэ хэргийг ХУД-ийн цагдаагийн байгууллага хүчингүй болгож, буруутнуудыг суллан явуулсан” хэмээлээ.

Э.Номин

Эх сурвалж: www.dnn.mn


URL:

Сэтгэгдэл бичих