Том оврын автобус дахин хүний аминд хүрлээ
“Автобус-1″ компанийн III-IV хорооллоос Шар хад чиглэлд явж байсан шугамын автобус өнгөрсөн баасан гаригт ноцтой осол гаргаж хүний аминд хүрлээ. Уг осол “Хүнсний-20″-ын урд тапын зам дээр 09:30 цагт гарсан байна. Осолд 18 настай эмэгтэй өртөж хэргийн газар дээр амь насаа алдсан юм.
Жолооч мэдүүлэгтээ “Тормоз ажиллахгүй байсан. Би тухайн хүнийг хараад тоормозоо гишгэхэд огт ажиллахгүй байсан” гэжээ. Энэ хэргийн өмнөхөн зургадугаар сарын 21 -нд Сүхбаатар аймгаас нийслэл чиглэлд зорчигч тээвэрлэж байсан автобус осолдож зургаан хүний амь насыг авч одсон аймшигт ослын шалтгаан тодроогүй байхад дахин ийн хэрэг гарлаа.
Яам нь жолооч руугаа бурууг чихдэг, жолооч нь автобусны эд ангийн бүрэн бүтэн байдалд хяналт байхгүй байгааг шүүмжилдэг энэ тогтолцоон дунд хэдий хүртэл иргэд амь насаараа хохирсоор байх юм бол гэдэг нь олны анхааралд байна.
Эх сурвалж:
URL: