О.Баасанхүү дахин нэг УИХ-ын гишүүний нялх амрагийг олонд илчлэх гэнэ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн нууц амрагийг илчилсэн бөгөөд тэр нь өнөөг хүртэл өндрөө авсаар байна. Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн нялх амраг гэгдээд буй Г.Сарангэрэл “2-р суваг” телевизийн ярилцлагад орохдоо энэ бүхэн үнэн гэдгийг хэлсэн. Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “25-р суваг” телевизэд ярилцлага өгөхдөө энэ бүхнээ үгүйсгэсэн бөгөөд хэн нэгний явуулга хэмээн харж байгаагаа хэлсэн юм.
Ийнхүү УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн илчилсэн хэрэг ийнхүү нийгэмд шуугиан тариад байна. Тэгвэл О.Баасанхүү гишүүн дахин нэг УИХ-ын гишүүний нялх амрагийг олонд илчлэх гэнэ. Тэрбээр энэ талаараа өөрийн твиттер хуудастаа жиргэсэн байна. Тэрбээр” ”Нууц амрагтаа байр авч өгч болно. Гэхдээ эрх мэдлээ ашиглан төрийн мөнгөөр байр авч өгөх нь гэмт хэрэг. Төрийн мөнгөөр нууц амрагаа эрхлүүлсэн этгээдийг ирэх долоо хоногийн эхэнд цагдаа прокурорт өгнө” гэжээ.
URL: