Монгол төрийн цагдаагийн хувцаслалт хаанаас эхтэй юм бол оо?

10408048_10152359932854039_7686447592616558157_nЭр цэрэг төрийн цагдаа гэдэг бол тэр улсынхаа нэр төр болоод ард түмний итгэл үнэмшил байдаг, байсаар ч ирсэн. Тимйдээ ч аливаа улс үндэстний цэрэг цагдаагийнхны хувцас нь тэрхүү сүлд хийморь цог залийг хадгалж илэрхийлж байдаг гэхэд хилсдэхгүй биз ээ. Тиймдээ дэлхийн хоёрдугаар дайны дараа Германы цэргийн хувцасыг хурааж дахин өмсөхгүй байхыг сануулсан үүх түүх байдаг. Учир нь Германы хувцаслалт нь дэлхий дахины цэргийн хувцаснаас эрс шийдмэг хэний ч омог төгөлдөр жавхаажихаар тийм сүрийг үзүүлсэн хувцастай байсан. Тэр сүр хүчийг харуулсан хувцас нь сэтгэл зүйд ч бас нөлөөлдөг хэмээн олон орны эрдэмтэд үзсэн байдаг.

Гэтэл манай төрийн түшээдийн хэрэгжүүлж байгаа төрийн цагдаагийн хувцасыг шинэчлэх нэрийдлээр ямархан төвшинд хүргэсэн билээ. Зүгээр ч нэг муутгаагүй эр хүний цог золбоо, монгол төрийн хийморийг нуруундаа үүрч явдаг цэрэг цагдаагийнханы хувцас гэж эгээ л нэг аялагчийн хувцас шиг харагдаж тэрхэн үедээ нилээдгүй шуугиад л дарагдсан.

Харин тэгтэл өнөө бөөн хэл ам дагуулан шинэчлэгдсэн Монгол төрийн цагдаагийн хувцас маань урд хөрш Хятадын төрийн цагдаагийн хувцасны ижил болох нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр тараад басхүү л Монгол цустнуудын маань дургүйцлийг төрүүлээд авлаа.

Энэнд дургүйцлээ илэрхийлсэн иргэлдийн үзэл бодол


URL:

Сэтгэгдэл бичих