Телевизийн дэлгэц, айлын хойморт цус шинжлээд сууж болохгүй
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг дуудаж уулзана гэсэн мэдээлэл өчигдөр цацагдаж олны анхаарлын төвд байсан. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгыг өнөөдөр 11:00 цагт өрөөндөө хүлээн авч уулзлаа. Тэдний өнөөдрийн уулзалтын талаар олон нийт янз бүрийн таамаг дэвшүүлж байсан юм.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар саяхан олон нийтэд хүрсэн “Зуун чухал сэдэв” нэвтрүүлгийн талаар ярилцсан аж.
Ерөнхийлөгч энэ үеэj “100 чухал сэдэв нэвтрүүлгийг олон хүн үзлээ. Гурван янзаар хүлээж авах шиг боллоо. Хөгшчүүд, ахмадууд бухимдаж, залуус шууд хүлээн авч байна. Учрыг нь мэдэхгүй зарим хүн яаж хүлээн авсныг бол мэдэхгүй нь. Уг нь үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол гэх сэдвүүдээр улс төр хийж болдоггүй. Ингээд нэг хэсэг нь захиалгат нэвтрүүлэг хийж, нөгөө тал нь өөрсдийгөө өмөөрч, хариу нэвтрүүлэг хийгээд байх хэрэг үү. Улс төрд сайн соёл төлөвшиж байсныг өөрөө эвдэж байна. Захиалгат нэвтрүүлэг бүхэн үнэн байдаггүйг бид мэднэ. Үзэл бодол нь төлөвшөөгүй хүүхэд залуус үзэж харж байгааг ойлгох хэрэгтэй. Телевизийн дэлгэц, айлын хойморт цус шинжлээд сууж болохгүй” гэжээ.
URL: