Ерөнхийлөгч, “Женко” Х.Баттулгатай уулзахаар дуудуулжээ

 хи_1

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн болоод олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудал бол төмөр замын асуудал болоод байгаа.  УИХ-ын гишүүн Х.Баттулга “Зуун чухал сэдэв” нэвтрүүлгийг хийсэн. Энэ нь нийгэмд нэлээн олон шуугианыг тариад авсан. Өчигдөр л гэхэд  уг нэвтрүүлгээс болж Засгийн газраас мэдэгдэл гаргасан билээ.

Тэгвэл өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгатай уулзахаар дуудуулсан байна.

Ерөнхийлөгч ямар асуудлаар “Женко”-г дуудуулсан нь эсэх нь одоогоор тодорхойгүй. Эх сурвалжын мэдээлж буйгаас бол төмөр замын өргөн, нарийн царигийн талаарх өнөөх нэвтрүүлэгтэй холбоотой асуудлыг ярилцах юм гэнэ.
Мөн маргааш эл асуудлаар Ерөнхийлөгч мэдэгдэл гаргаж ч магадгүй болоод байна.
Х.Даваа

Эх сурвалж: www.dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих