Зайсан дахь 29 барилгын цахилгааныг өнөөдрөөс хязгаарлана
НМХГ-ын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд газар ашиглан барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа иргэн, аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийсэн талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн дүгээр хороо бөгөөд Зайсангийн аманд сүүлийн жилүүдэд баригдаж, ашиглалтад орсон барилга байгууламжуудад найман чиглэлээр шалгалт хийсэн байна. Нийт 31 аж ахуйн нэгж байгууллагын 256 барилга байгууламжийг шалгахад 18 нь шалгалтад хамрагдаж, 160 гаруй барилга байгууламжийн материал холбогдох зүйлсийг шалгажээ.
Үлдсэн 13 аж ахуйн нэгж байгууллага Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй улсын байцаагчийн ажлыг үл ойшоож хяналт шалгалтад хамрагдаагүй байна. Шалгалтад хамрагдаагүй байгууллагыг хуулийн байгууллага болон нийслэлийн цагдаа, прокурорын газартай хамтарч дахиж шалгахаар болжээ.
Шалгалтад хамрагдсан 31 объктын 29 байгууллага нь зориулалтаа өөрчилсөн, үүнээс 16 нь зориулалтаа өөрчилж гэрээ байгуулж эрчим хүч авч байсан аж.
Тодруулбал, шугам сүлжээний байгууллагаас эрчим хүчийг аялал жуулчлалын зориулалтаар хэрэглэнэ гэж аваад орон сууцны барилгад ашиглаж байсан дээрх 29 аж ахуйн нэгж байгууллагын эрчим хүчийг өнөөдрөөс хязгаарлаж буй юм байна. Үүнд “Касандра” үйлчилгээтэй орон сууцны барилга, иргэн Цолмонгийн орон сууцны барилга, ХААИС-ийн гадаадад оюутан, багш ажилчдын орон сууц, “Жинхэнэ уянга” ХХК-ийн аялал жуулчлалын төв гэх зэрэг 29 аж ахуйн нэгж багтаж, зөрчлөө арилгах хүртэл эрчим хүчийг нь хязгаарлахаар болжээ.
URL: