Чөлөөт бөхчүүдийн чансаа буурчээ
Олон улсын бөхийн нэгдсэн төрлүүдийн холбоо-ФИЛА- гаас зургадугаар сарын эрэгтэй чөлөөт бөхчүүдийн дэлхийн чансааг гаргажээ. Дөрөвдүгээр сарын чансаатай харьцуулахад манай бөхчүүдийн тоо хэ вээр байсан ч чансаа нь буур сан байна. Гэхдээ 57 кг-ын жинд Д.Цогтбаатар III, Б.Номин Х, 70 кг-ын жинд Б.Батзориг ХIХ байрт бичигдэж амжилтаа хадгалжээ. 61 кг-ын жинд Э.Ням-Очир ҮII бай раас IХ, Н.Лхамгармаа IХ байраас Х, 65 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Мандахнаран IХ байраас ХI, Б.Батмагнай ХI байраас ХIII, 74 кг-ын жинд П.Өнөрбат IХ байрнаас ХI, 86 кг-ын жинд О.Үйтүмэн ХҮ байрнаас ХҮII, 97 кг-ын жинд Д.Хүдэрбулга ХI байр наас ХII байр руу ухарсан байна. Наймдугаар сард бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргахад Испанийн Гранпри, Азербайжаны Х.Алиевийн дурс галд зориулсан “Алтан Гранпри”, Польшийн “Poland Open” олон улсын тэмцээний дүн нөлөө ихээхэн нөлөөх юм.
URL: