Зальт шарыг урладгийн учир

real

Хүүхэд хөлсвөл гал дээр давс цацаж домно.

Хүүхэд айж цочсоноос болж гэнэт уйлагнахыг бид хүүхэд хөлсөх гэдэг. Хүүхдийн хөлсөхийгарилгахын тулд монголчууд олон янзын аргаар домнодог. Тухайлбал аягатай усанд лааны тос дусаахад тухайн хүүхдийн айсан, цочсон амьтан нь гарч ирдэг. Үүнд мөн тугалгыг ч ашгилдаг. Айсан хүүхдийг зарим хүмүүс нүцгэн байхад нь малгайг нь буруу харуулан өмсгөж гал юмуу цогон дээр давс цацан түүн дээр нар зөв эргүүлэн домнодог. Ингэхдээ “гал ширэг суухаа, гангаа ширэг суухаа” хэмээн шивнэдэг бол Сосорбарам бурхны зүрхэн тарни болох “Сосорбарамаасаа чанцаало, ум даари базарни махаа хум хум, пад пад” суухаа хэмээн уншиж аягатай усаа 3-7 удаа үлээдэг.

Зальт шарыг урладгийн учир

Хүүхдийг элдэв гай барцдаас сэргийлхийн тулд уламжлалт арга болон домуудыг хэрэглэдэг. Үүний нэг нь эсгийгээр үнэг урлах юм. Дөнгөж төрсөн хүүхдээ тайван унтуулахын тулд мөн сэрүүн байхад нь саатуулахын тулд аав нь үнэг хайчилдаг заншилтай. Яагаад заавал үнэг гэж та бодож байна уу?. Үүний тухай нэгэн аман яриа байдаг. Хүүхдийг унтаж байхад нь үнэг ирээд ” ээж чинь үхсэн, ээж чинь үхсэн ” гэж хэлдэг. Гэтэл хүүхэд айснаасаа уйлах гэтэл үнэг “худлаа худлаа” гэж тайвшруулхад баяралсандаа нойрон дундаа инээмсэглэдэг. Иймээс хүүхдийг унтаж байхдаа инээмсэглэхийг үнэгчлэх гэдэг байна.

Бараа бараа…

Хүүхдийг хахахаар “Бараа бараа” гэж дууддаг. Яагаад гэвэл бар бол хахаж үхдэггүй амьтан гэдэг. Хүүхдэд шүр маргад хамгийн ээлтэй. Иймд эдгээр чулууг хүзүүнд нь зүүвэл аливаа муу мухайгаас хамгаална. Мөн ногоолин чулуу хүүхдийг шөнө цочиж сэрэхээс хамгаалдаг. Харин галын чулуу буюу тунгалаг шар чулуу тайван амраадаг байна. Уулын болор хүүхдийг аливаа өвчнөөс сэргийлдэг.

Бор халзан туулай

Шөнө оройн цагаар хүүхдийг гадагшаа авч гарахаар бол хамар дээр нь хар хөө түрхэж домнодог. Үүнийг бид хар халзан туулай гэж нэрлэдэг.Иймд хүүхдийг шөнө оройн цагаар гадагш авч гарахдааайж эмээхээс сэргийлэн бор халзан туулай болгон чөтгөрийн нүдийг хуурдаг домтой аж.

Хүүхэд шөнө унтаж чадахгүй хар дарж зүүдлээд байвал лаа асаан нар зөв тойруулан гурав эргүүлэн орчныг нь ариусган хамарт нь хөө түрхэн бор халзан туулайтай адилтган бодоод унтуулахад зүүдэлж дэмийрэхгүй болгодог домтой.

Буруу энгэртэй дээл

Хүүхэд тогтдоггүй айл эсвэл өвчин зовлонд өртөмтгий энхрий хүүхэдтэй айл элдэв зүйлийг цээрлэсээр ирсэн. Энхрий хүүхдэд нэр өгөх, хувцас өмсгөх, хоол унд өгөх нь бүгд учиртай. Тухайлбал хүүхэд тогтдоггүй айлын хүүхдийг тусгайлан барьсан гэрт эр хүн эх барьж авдаг. Төрөнгүүт нь нохойн идүүрэнд тосч аваад дараа нь эцгийх нь дээлний баруун ханцуйнд боож авдаг. Мөн ширмэн тогоо хөмөрч авах, гүзээнд боох, хэдэн долоо хоногоор айлд хонуулах эсвэл хэдэн сараар хөл хорьдог байна. Энхрий болон хүүхэд тогтдоггүй айлын хүүхдүүдэд Ухна, Майхантай, Овоохой, Хэнчбиш, Тэрбиш, зэрэг элдэв нэр өгдөг бөгөөд түмэн даавууны өөдсөөр дээл, өлгий хийж өгдөг. Ялангуяа эрэгтэй хүүхдэд эхнэр мөртэй дээл өмсгөж, зориуд “хүүхэн” хэмээн нэр өгч баруун чихэнд нь ээмэг зүүн зүсийг нь хувиргадаг.

Хүүхдийн эдлэх ёстой алба буюу ам гэмтэх

Ам нь гэмтсэн хүүхдийг эдлэх ёстой албаа эдэлж байна гэдэг. Учир нь хүүхдийн ам нэг удаа л гэмтдэг. Өнөө цагт хүүхдийн ам гэмтэхэд олон янзын аргаар эмчилдэг болжээ. Харин манай уламжлалд хүүхдийн ам нь гэмтсэн бол нагац ахынх нь морины халуун амгайг зуулгадаг байна. Хол ч бай, ойр ч бай хурдтай давхиж ирсэн морины амгайг авч хүүхдэдээ зуулгавал амны гэмтэл тэр дороо арилдаг.

Хүүхдийн адыг дарах дом

Үргэлж орилж бахираад, уур уцаар ихтэй болоод ирэхэд үйл явдал болж байгаа үед нь толгой дээр нь ус хийж уур омгийн нь ариусгалын дом хийдэг.


URL:

Сэтгэгдэл бичих