Хулгайч үндэсний том компаниуд буюу компаниудын засаглал Монголд

527-1342415231big_ediin-zasag

МОНГОЛ ОРОН ЯАГААД ХӨГЖДӨГГҮЙ ЮМ БЭ?

Франц, итали, солонгос, америк, хятад, щвед, хоёр япон, пакистан гэсэн хэдэн найзтайгаа пиводаж суунгаа өөр өөрсдийнхөө орны талаар ярилцав. Хүн юм болсон хойно хэрэндээ л монголоо өргөөд магтаж магтаж орхив. Тухайлбал, ердөө 2,8 сая хүн амтай, газар нутаг нь энхий аравт ордог, ашигт малтмалын нөөцийн судлагдсан байдал нийт газар нутгийнх нь дөнгөж 15 хувь хүрэхгүй, асар их баялагтай, дэлхийн хэмжээний асар том уурхай, төслүүд хэрэгжиж байгаа, маш боломжит потенциалт улс юм нтр гээд баахан донгосчив.

Яахав соёлт ертөнцийнхөн бол тиймүү нтр гээд л итгэсэн дүр эсгээл чи азтаймаа ч гэхшиг дал мөр алгадаад л тэрүүхэндээ би чинь монгол хүн болсноороо бахархаад ч байх шиг байлаа. Гэтэл нөгөө муу буурай, байнгын байлдаантай Муширафын хүүхэд харин 2,8 сая хүнтэй тийм их баялагтай юм бол танай монголчуудын дийлэнх нь яагаад тийм ядуу байгаам гэдэг байгаа.

Мэдээж нөгөө хэдэд ярих шалтаг гараад ирсэн болохоор би ч нэг очиход ийм тийм байсан, буянт-ухаа дээр хулгайд алдсан, дарга нар чинь авилгач, дан импортоор яаж амьдарч чадаж байнаа ганц үйлдвэр хийгээч чи, гадаад худалдаа чинь дандаа алдагдалтай байдгийн байнашд балансжуулаач, телевизээр тэгж ингэж харуулж байсан нтр гээд шаагилдаад унахад нээрээ бид тийм муу билүү гэж бодогдох шиг ч… Хэ цэс, “Монголын заяа байна даа хөгжиж л таарна даа”гэж бодон суунгаа зохих хариуг нь баричихалгүйяахав муусайн аль-кайдануудад…

НЭЭРЭЭ ЯАГААД МОНГОЛЧУУД ЯДУУ БАЙГАА ЮМ БОЛОО ?

Сая болоод өнгөрдөг ерөнхийлөгчийн сонгуулиар иргэн болсон хүний хувьд хэрэндээ л хувь улс төрийн хүсэл зорилгоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх эрхээ эдлэхийн үүднээс өөрийн сошиалаар дамжуулан дуугарчихаа аядаж байснаа дээр болсон процесстой холбогдуулан хэлмээр санагдчихлаа.

“Боловсрол бүхний Босс байдаг юм болохоор Боловсролгүй Босс, Боловсролтой туслахынхаа Боол нь болох вий” гээд л харвардчин-сэтгүүлчин Ц.Элбэгдоржийг докторант-бөхчин Б.Бат-Эрдэнээс ялгаруулж, товойлгон харагдуулахаар хэрэндээ дэмжин үзэл бодлоо илэрхийлж, сошиалиаар түгээж байвшив.

Яг үнэндээ бол Монгол Улс хөгжихгүй, Монгол орон ядуу байгаагийн гол шалтгаан нь  Боловсролгүй Босс, Боловсролтой туслахынхаа Боол нь болоод байгаагаас бид ядуу, нөөц бололцоогоо ашиглаж чадахгүй, гар, хөл, чих, амаа үдүүлээд, сэм нэг өндийсөнг нь хяргаад байгаагаас тэр юм.

Тухайлбал, Эхний асуудал.Сүүлийн 20 жилд Монголын хамгийн үсрэнгүй өндөр хөгжсөн салбар нь банкны салбар. Ази, Европт дэлгэрч байгаа банкны бүтээгдэхүүн үйлчилгээ бүгд Монголд байна. Чамлаж болохгүй сайн үзүүлэлтүүд арилжааны банкуудад л байгаа. Банкны салбарын нийт хөрөнгө нь Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 85 хувийг дангаараа бүрдүүлдэг ба Монголын эдийн засгийн том ачааг дангаараа үүрч байгаа гэж болно. Монгол улсад нийт 13 банк 1310 салбар нэгжээрээ дамжуулан 1.9 сая хадгаламж эзэмшигч, 650 гаруй мянган зээлдэгчидтэй ажиллаж байна.

Харин Монголын  Банкны системийн Нийт хөрөнгийн 76 хувь нь гадныхны мэдэлд байдаг. Энэ утгаараа харвал бүхэл улсынх нь ДНБ-ний 85 %-г банкуудын хөрөнгө бүрдүүлдэг атлаа тэр нийт хөрөнгийнх нь 76 % монголынх бус, гадныхны мэдэлд байгааг юу гэх вэ?

Тусгаар тогтносон улс мөн үү? Эдийн засгийн хараат бус, бие даасан байдлаа аль эрт алдсан байна.

Нөгөөтэйгүүр арилжааны банкуудын шууд оролцоотойгоор санхүүгийн зах зээлийн нөгөө салшгүй хэсэг болох Банк бус Санхүүгийн секторыг хадгаламж зээлийн хоршооны дампуурал нэрээр төрийн оролцоотойгоор бөөнд нь намнасан нь хасаг тэрэгний ганц дугуйн дээр дэнчигнэгч Монгол Улс арилжааны Банкнуудаас хараат байдалд шууд орсон.

Тухайлбал, Монголд бичил санхүүгийн зах зээлд эргэлдэх хөрөнгийн хэмжээ санхүүгийн салбарын нийт дүнгийн 3%-ийг л эзэлж байна. Банкны салбар монголын санхүүгийн зах зээлийн 95 хувийг бүрдүүлж байгаа.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн зууны хятадын ДААШИНХҮҮ-ийн Пүүсний Данжаадуудын Монголд Мөнгө хүүлэлтийн бодлого хэрэгжүүлж байсан явдал түүхэн утгаараа хэлбэрээ өөрчилөн давтагдаж байна.

Үүнийг энгийнээр тайлбарлавал хөрөнгийн эзэн ямар дууг, хэнээр, яаж эгшиглүүлэхээ өөрөө л сонгодог гэсэн үг юм. Хэн дарга сайд болох, амьдруулах, эс сэхээхээ хөрөнгийн эзэн л шийднэ биздээ үгүй юм уу? Сүүлийн жишээ эздийнх нь дохиогоорх валютын ханшийн огцом өсөлт…

Дараагийн том асуудал нь Монголд бодит хөрөнгө оруулалт Рио Тинтогоос өөр байхгүй гэж болно. Мэдээж статистик мэдээллээр Монгол Улсад 1991-2012 оны хооронд 14.2 орчим тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орсон гэдэг. 2008-2012 оны хооронд 8.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орсны 7.1 тэрбум нь Оюутолгойнх.

Ингэж мушгиж хэлсний учир бол монголын луйварчин томоохон хөрөнгөтнүүд монголоос төрөл бүрээр ухаж төнхөж, хулгайлж авсан зүйлээ гадгаш экспортлоод олсон орлогоо монгол руу буцааж оруулахгүй, гадны оффшор бүс дэх аж ахуйн нэгж, банкны нууц дансандаа байршуулдаг. Тэгээд хүн л юм болсон хойно ядаж л харамын сэтгэл, нөгөө талаас  мөнгөө эргэлдүүлж өсгөх, илүү боломж олох үүднээс монголд мөнгөө авчрах шаардлага тулгардаг ч татвараас зайлсхийх, элдэв үүрэг хариуцлага, дарамтаас бултах гарцаа олдог ..

Энэ үүднээс Монгол Улсын Татварыг давхардуулж ногдуулахгүй байх гэрээ байгуулсан орнуудад Компаниа бүртгүүлж, гоё гоё …гоулд, …инвест, ..интернайшл нтр гэсэн гадаад үгээр компаниа нэрлэж нэг шар толгойтой нөхөрийг захирал нь болгоод Монголд Гадаадын хөрөнгө оруулагч нэрээр “хулгайлсан мөнгөө” зүсийг нь хувиргаад оруулж ирдэг гэхэд бараг л буруудахгүй байх. Олны үг ортойч гэдэг, төрийн байгууллагуудаас хийсэн судалгаа мэдээлэл ч үүнийг нотолдог, энэ байр суурийг ч тэдний адил би хуваалцаж байна.

Тэр ч байтугай өөрсдийгөө үндэсний ганц компани нь гэж рекламддаг, бас Монголын Засгийн газар, үндэсний татварын болон гаалийн байгууллага, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас Монголын үндэсний ТОП аж ахуйн нэгжээр байнга шалгаруулдаг том компаниуд нь бүгд Нидерланд, Бельги, Франц, Люксембург, Щвейцарь, Кувейт, Англи болон Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсад бүртгэгдсэн, Монголын бус гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд юм.

Тухайлбал, үндэсний ТОП 10 гэгддэг Энержи ресурс, Худалдаа хөгжлийн банк, Мобиком, Оюу Толгой, Бороо гоулд, Болдтөмөр Ерөө гол, Тэнгэр санхүүгийн нэгдэл, Сентерра гоулд зэрэг компаниуд  Нидерланд,  Виржинийн арлууд, Люксембургт бүртгэгдсэн гадаадын аж ахуйн нэгж бөгөөд Монгол Улсад зохих Давхар татвар төлдөггүй явж ирсэн гэж үндэсний татварын алба, сангийн яам, санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан албан мэдээлэл, судалгаанд бэлээхэн байх юм.

ОюуТолгой гэдэг компани гэхэд их олон оронд бүртгэлтэй байна, Жишээ нь ОюуТолгой Нидерланд ХХК нь Монголын ОюуТолгой ХХКний 61.74%, Айванхоу ОюуТолгой ХХК (Виржинийн арлуудад бүртгэлтэй) 4.26 хувийг эзэмшдэг байх анзааны… Гэтэл Ашигт малтмалын газраас авсан мэдээллээр лиценз эзэмшигч Оюу Толгой компанийг Виржинийн арлуудаас хөрөнгө оруулалттай бүртгэлтэй гэж бүртгэсэн байна. Харин бид ОюуТолгой Нидерланд ХХК-тай л ноцолдоод байгаа гэх  …

Боловсролтой туслахын дүрд хэн тоглоод байна?

Дээрх хоёрхон жишээнээс харахад Монголын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын харилцааны механизм хэрхэн зохицуулагдаж ирсэн, зохицуулагдаж байгаа, цаашид хэрхэн өрнөхийг төвөггүйхэн ойлгож болох байна.

Энэ хэсэгт хийх дүгнэлт бол Монголын төрийн бодлого боловсрогдон гардаг гол газар болох УИХ-ын хууль, хууль тогтоомж, Засгийн газар, түүнтэй ижил төвшний шийдвэрийн төсөл боловсруулан, батлагдах процедурт гол учиг нь байгаа бөгөөд түүнд анхааралаа хандуулах нь чухал шүү.

Өөрөөр хэлбэл, зөвхөн нэг жишээ татахад манай парламентийн хууль, хууль тогтоомжийн төсөл боловсруулах механизм нь субьектив нөлөөлөл орох бүрэн боломжтой байдаг. Энэ нь хууль санаачлагчид гадна дотны хурал, сургалтад суух, туршлага судлах, түүнийгээ амьдралд нэвтрүүлэх гэх, лобби хийх, мөн гадны байгууллагуудын төсөл хөтөлбөр хэрэгжих, зөвлөхүүдийн мэдээлэл, зөвлөмж судалгааг төсөлдөө тусгах гэх мэтээр төрийн бодлогын баримт бичиг боловсрогддог. Ерөнхийдөө ийм процедураар сүүлийн хэдэн жил явж ирсэн. Заримдаа сонин хэвлэлээр бичдэгчилэн бараг л гадны модел хуулиудыг орчуулаад баталчихдаг гэдэг ч үнэний ор байж болох л юм гэцгээдэг.

Иймэрхүү процедур ажиллагааг мэдээж хүн л хийж таарна. Тэр гардаж байгаа субьект нь хэн болох, нөлөөлж буй фактор нь юу болохыг л анхаараасай гэж хүсээд байгаа юм. Үүнийг л би “Боловсрол бүхний Босс байдаг юм болохоор Боловсролгүй Босс, Боловсролтой туслахынхаа Боол нь болох вий” гээд байгаа юм шүү дээ. Тодруулвал, монголчууд бид шинэ тутам зах зээлийн харилцаанд ороод явахдаа мэдэхгүй, чадахгүй юм зөндөөн тулгарч байгаа. Мэдээж. Тэр дутагдалыг нь дөрөөлж гадны хөрөнгө оруулагчид бидэнд боловсролтой туслахын үүргийг заримдаа гүйцэтгээд ирсэн байж болох юм бишүү гэсэн л санаа төдий.

Иймээс боловсролын өлгий болсон газар суралцсан хүнийг төр дахин тэргүүлэхийг зөв гэж бодож дэмжсэн ухаантай. Ядаж л нүдний ялгаа арилсан гэдэг утгаарч юм уу Боловсролтой туслахын дүрд хэн тоглоод байгааг анзаарч чадах байх гэсэн мөхөс хүний л горьдлого тээлт гэх юмуудаа…

Үүнийг өргөн хүрээтэй тайлбарлахыг оролдоё.

КОМПАНИУДЫН ЗАСАГЛАЛ ГЭХ БУЮУ ХУЛГАЙЧ ҮНДЭСНИЙ ТОМ КОМПАНИУД

Хэдийгээр Монголын төр засаг гадаадын хөрөнгө оруулалтыг байнга дэмжих бодлого баримтлаж ирсэн хэдийч бодит эдийн засагт дорвитой үр ашиг өгч чадалгүй ядуурлын түвшин өндөр хэвээр байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүн өсч байгаа үзүүлэлт харагдаж байгаа боловч дорвитой үр дүн авчирч чадахгүй байгааг нэгэн тод жишээ бол дээр миний дурдсан Давхар татварын гэрээний цоорхойг ашиглан татвараас зугтах зорилгоор гадаадад компани бүртгүүлэн монголд гадны хөрөнгө оруулагч компани гэж татвараас зугтах үзэгдэл газар авч, хавтгайрч байна.

Монгол Улсаас гадаад улс орнуудтай “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай гэрээ”-г 1991 оноос хойш өнөөг хүртэл нийт 35 улстай байгуулсан ба үүнээс 30 нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Давхар татварын 26 гэрээг 1991-1998 онд, 1999-2007 онд 8 гэрээг тус тус соёрхон баталсан байна. Үүнээсүзэхэдгэрээний 74 хувийг 1999 оноос өмнө буюу одоогоос 13-21 жилийн өмнө байгуулжээ. Эдгээрээс 4 орны гэрээг саяхан хүчингүйд тооцсон.

1990-д оны үед Монгол Улсын хувьд тулгамдаад байсан гол асуудал бол гадаад харилцаагаа сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар эдийн засгаа хөгжүүлэх явдал байсан. Нөгөө талаар боловсон хүчний дутагдалтайгаас гэрээ хэлцэл байгуулах туршлага муутай, үр дагаврын талаар сайтар ойлголтгүй, өөрийн орны давхар татварын загвар гэрээгүй байсан тул давхар татварын гэрээ байгуулах хүсэлт тавьсан ихэнх улстай, гэрээний заалтыг нарийн нягтлаж, судалж үзэлгүйгээр байгуулсан байдаг бизээ.

Давхар татвараас хөнгөлөх асуудал нь гадаадын хөрөнгө оруулагчдын татах бас нэг хөшүүрэг боловч гадаадын зээл тусламж үзүүлэх нэрийдлээр олон улсын хэлэлцээр, гэрээ заалтууд нэлээдгүй судлагдаагүй зурагдсан байгаа нь Монголын эдийн засгийн хөгжлийг хойш нь татсаар байгаа хүчин зүйл юм.

Монголоос бусад улстай байгуулсан давхар татварын гэрээ хэлцлүүдийг НҮБ, OECD-ын давхар татварын гэрээний загваруудтай харьцуулж үзэхэд ихээ бараан төрх илэрч байна.

Давхар татвараас хөнгөлөх гэрээний дагуу гадаадын оршин суугч татвар төлөгчид олгосон орлогод эдүүлсэн татвар нь хамгийн багаар бодоход 2010 оны байдлаар 84,7 тэрбум төгрөг, 2011 онд 52 тэрбум төгрөгөөр хөнгөлжээ.

Давхар татварын гэрээнүүд дотроос Кувейт, Люксембург, Нидерланд болон Арабын Нэгдсэн Эмират, UK Виржинийн арлууд, Франц, БНСУ улсуудтай байгуулсан давхар татварын гэрээнүүд Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй, татварын орлогод ноцтой хохирол учруулах олон заалтуудтай. Сая 4 орны гэрээг цуцалсан ч голлох муу үр дагавар дагуулсан гэрээтэй улсууд сугараад үлдсэн.

Тэгээд ч нийгмийн хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхийг уриалдаг, Компанийн Засаглалыг Монголд бүрдүүлэхийг шаарддаг, зорьдог манай ТОП аж ахуйн нэгжүүд дээрх эрх зүйн зохицуулалтын дутагдалтай талыг ашиглан их олон жил “Үндэстнийхээ эсрэг” ажиллан, холбогдох татвар төлөхгүй явж ирсэн. Түүнийг нь хяналт тавих үүрэгтэй төрийн функцүүд ил, далд хөхүүлэн дэмжиж ирсэнд туйлын харамсаад барахгүй байна.

Энержи ресурс, Худалдаа хөгжлийнбанк, Мобиком, Оюу Толгой, Бороо гоулд, Болдтөмөр Ерөө гол, Сентерра гоулд, Тэнгэр санхүүгийн нэгдэл, Бату майнинг, Бумбат, Азиагоулд, Могул-Энержи,Пибодивинсвэй ресорсез, Централ эйшиан цемент, Саак.мн зэрэг их олон компаниуд Нидерланд,  Люксембург, Виржинийн арлууд зэрэгт бүртгэгдсэн монголын бус, гадаадын аж ахуйн нэгж юм.

Үүнийг мэдээж би цээжнийхээ бангаар хэлээгүй гэдгийг ойлгох нь зөв. Энэ бүх мэдээллийг монголын төрийн холбогдох албан эх сурвалжуудаас авсан, тэдгээр мэдээлэл нь олон нийтэд нэгэнт цацагдсан, улмаар төрийн зохих шийдвэрийн төсөл гарахад ашиглагдсан сурвалж гэдгийг хууль зүйн хувьд ойлгох нь зүйтэй шүү.

Нидерланд улсаас хөрөнгөоруулалттайкомпанийнтоо 168 байгаа батусулсаас манайд 1990-2010 оныхоорондорж ирсэн байдаг. Ашигт малтмалын газраас авсан мэдээллээр Нидерланд улсад бүртгэлтэй, хөрөнгөоруулалттай 4 компани ашигт малтмалын нийт 80 лицензэзэмшиж байх хэмжээний.

Жишээ нь бид Бороо гоулдыг Канадын компани гээд л ад шоо үзээд байдаг байсан гэтэл Сангийн яамнаас авсан албан мэдээгээр бол Нидерландад бүртгэлтэй компани юм байна. Учир нь татвар төлөхөөс зайлсхийхийн тулд бүртгэлээ өөр улсад хийсэн байх. Түүнчлэн Монголын Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээ байгуулан олон олон хөнгөлөлт, давуу талыг Бороо гоулд эдэлж буй атлаа бүртгэлээ өөрчилсөн байх юм.

Түүнчлэн Давхар татварын гэрээгээр хөнгөлөлт эдэлсэн Бороо Гоулд компани 2004 оны 3 дугаар сараас 2011 оны 12 дугаар сарыг хүртэлБороогийнуурхайгаасойролцоогоор 1.5 сая унц алт олборлосон байдаг. Тэгвэл БорооГоулдХХК 2010 онд 67.2 тэрбум, 2011 онд 32 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтийгэдэлсэнбайна.Өөр нэр устай, бодит факт зөндөөн байна. Рио Тинто гэхэд л гадна бүртгэлтэйохинкомпанираадамжуулан Монголд суутган татвар төлөхгүйгээр 2014 оноос ОюуТолгойХХК-аасногдолашигхүлээнавчбайхнөхцөлүүсчихээд ч байгаа, бас Өсөн нэмэгдэх роялтигоос ч чөлөөлөгдөх юм шиг байна. Бүртгэгдсэн Нидерланд улстай байгуулсан давхар татварын гэрээг цуцалсан гэх ч Оюутолгой гэдэг Хэдэн компани хаана, хаана бүртгэлтэй байгааг ч тодруулах шаардлагатай болох байх.
Оюутолгойн нийт үнэл­гээг 440 тэрбум ам.доллар гэж үнэлсэн нь бий. Зарим эх сурвалж 241.6 тэрбум гэсэн нь ч байна. ТЭЗҮ нэг мөр болоогүй ч энэ уурхайгаас тусгаар тогтнол урвуу пропорционал байхыг ойлгоосой билээ дарга нар.

Түүнчлэн “Энтри гоулд”, “Энтри Гоулд Инк” гэх компанийн танай, манай талын хувьцаа эзэмшигчид нь хэн хэн байж болохыг ч судлаж үзмээр байгаамдаа…Үүнийг хөөвөл ч бүх бэрхшээлт юмны учиг хөвөрнөдөө. Хорин мянган хувьсагчийн методлоги ч гэх юмуу…
Уул уурхайн яамны тоо­цоолсноор “Энтри гоулд”-ын ашиглалтын лицензийн тал­байд Оюутолгойн бүлэг ордын нийт нөөцийн 20 орчим хувь нь хамааралтай байгаа юм. Ту­хайлбал зэсийн нөөцийн 18 хувь, алт­ны 32.6 хувь, мөнгөний 23.5 хувь, молибедений 87.9 хувь бай­даг аж. Эдгээр шамбааралдсан асуудлууд цаашид олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн чиглэлээр нарийн мэргэшээгүй захын хуульчидад бол төөрдөг байшин л гэсэн үг!

Ингэжбиднийг тэд шулдаг, тэгж бидний нэг хэсэг тэдний гар хөл болдог аж.

Үүний улмаас Монгол Улс олон тэрбум төгрөгөөрилэрхийлэгдэхтатварынорлогоо /мөнбүхтөрлийнхүүгийнорлогодногдохтатвар/ алдажбайгаабилээ.

Ийм хулгайч үндэсний том компаниудтай байхад Монголд Компаний Засаглалыг байгуулж чадах уу? Тэдэнд тийм ёс суртахууны эрх байх болов уу? Та бодож нэг үзээрэй.

Хөрөнгө оруулалтын хуулиндаа манай парламент гадныхны төлөвлөгдсөн үе шаттай шахалтаар өөрчлөлт хийсэн байгаа, тэр нь ч зөв. Гэхдээ дээр миний хэлсэн хөрөнгө оруулалтын харилцааг нарийвчлан зохицуулж чадаагүй. Ядаж л, монголын топ компаниуд гадаадад бүртгүүлж, монголд үйл ажиллагааявуулахыгхөрөнгөоруулалтадтооцохуу,луйварттооцох уугэдгийг ч нэг мөр зохицуулах шаардлага бол байх ёстой. Аль ч утгаараа.

Энэ ганцхан жишээгээр МОНГОЛ УЛС ХӨГЖИХГҮЙ, МОНГОЛ ОРОН ЯДУУ ХЭВЭЭР БАЙГААГ ОЙЛГУУЛЖ БОЛНО. Өөрхэлбэл, төр, хувийн хэвшил, дээр дооргүй улсаа зарж, өөрсдөө баяжихыг хичээцгээж, гадныхны өөрсдийн ч мэдэлгүйгээрх чиглүүлэлтэнд нь автцгааж, өөрөө өөрсддөө тээг тавьж амьдарч ирсэн байнаа бид нар.

МАКРО ЭДИЙН ЗАСАГ НӨХЦӨЛ БАЙДАЛ ГЭХ

Манай улсын эдийн засаг сүүлийн 5 жилдхурдацтайөссөнньтөрзасгаасуулуурхайн салбарыг эдийн засгийн тэргүүлэхачхолбогдолтойсалбарболгондэмжиж, тэргүүний техник, технологи нэвтрүүлэх, гадаад, дотоодынхөрөнгөоруулалтыгнэмэгдүүлэх, дэд бүтцийгхөгжүүлэх, жижигдундүйлдвэрийгдэмжихбодлогобарьж, бизнесхөгжих таатай орчин бүрдүүлснийүрдүнюм.

2008 оныдэлхийнийтийгхамарсансанхүү эдийн засгийн хямралын нөлөөнөөсхамаарчманай эдийнзасгийнбодитөсөлт 2009 онд -1.3 хувь болж унасан хэдий ч 2008-2011 онд эдийн засгийн дундаж өсөлт 7.8 хувь өссөнбайна. Тухайлбал, 2011 оныурьдчилсангүйцэтгэлээрманай улсын эдийн засаг 17.3 хувиар өсч, 2012 онд 15.2 хувь, ДНБ-ийхэмжээнэрлэсэн үнээр 10,829.7 тэрбумтөгрөгт хүрсэн гэх. Энэхүү өсөлтөд гол хувь оруулах салбар нь уул уурхайн үйлдвэрлэл, түүнийг дагасан тээвэр, агуулах, худалдааны салбарын өсөлт байна. Эдийн засгийн эрчимтэй өсөлтийн нөлөөгөөр ерөнхий дүнгээр татварын орлого мөн хурдтай өсч байгаа энэ оныг тооцохгүй бол. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 725 ам.доллараар нэмэгдсэн байна.

Мөн Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийнтэнцвэржүүлсэннийторлого 6,865.0 тэрбум төгрөг, нийт зарлага 7,275.1 тэрбум төгрөг, нийт тэнцэл 410.1 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ний -2.0%-тай байхаар тооцсон байна.

2012 онд манай улсын экспортын орлого 36 гаруй хувиар, импорт 22.5 хувиар өсч, гадаадынхөрөнгөоруулалттайкомпаниудынногдол ашгийн орлогын бэлэн валютын гадагшлах урсгал нэмэгдэж, гадаад валютын цэвэр албан нөөц 2.6 тэрбумам.долларбайхаартөсөөлөгдөжбайсан чэнэ жилтөгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлт оны эцэст ихээхэн үр дагавар дагуулах л байх.

Дээрх хүн бүхний мэдэх тоо баримтыг энд дурдсан шалтгаан нь Монгол Улс хэрэглээнд тулсан эдийн засагтай, Мөчлөгдагантэлж, агшидаг, Гадаад худалдаа мөнхийн алдагдалтай, Эдийн засаг нь бүхэлдээ уул уурхай, импортоос хэт хамааралтай буюу хэдхэн тооны ашигт малтмалын зах зээлийн үнэөндөрүедолсон бүгдийгээүрээддуусчихдаг, Экспортынх ньүнэхямдарч,орлого нь буурахаар шуудл хямарчихдаг, тэгэнгүүтээ бонд мэтээр гаднаас их хэмжээний зээл аваад хэрэглэчихдэг ийм улс оронхон болчихжээ гэдгийг л сануулах гэсэн ухаантай.

Цааш нь үргэлжилүүлээд баймаар проблемууд л гэхэд эдийн засгийн хүрээнд үй түм байгаа ч нэгд та нар уншихаас залхах, цаанадаж энэ бичвэрийн ач холбогдолыг бууруулчиж магад тул ингээд төгсгөв.

Эцсийн дүндээбүхийлталаасньаваадүзсэнурдхөршийн маань эдийн засгийн хөгжлийнамжилттайбайдалманайорондашиггүйгээрбарахгүй маш их аюултай! Өөрөөр хэлбэл түүх давтагдах болно. Тиймээс бэлтгэлтэй байж Монгол Улсаа бүх түвшинд ялангуяа эдийн засгaa чадвахижуулах, эдийн засгийн бүтцээ өөрчлөх асуудал нэн тэргүүнд хэрэгтэй байна шүү.
(Да Чин улсын банкийг үндэслэн байгуулгчид:
манж чингийн эрх мэдэлтнүүд ба  гүрний гадаад дотоод
худалдааны бодлогыг атгагч нангиад худалдаачдын зөвлөл, нөлөө бүхий пүүсийн эзэд. Голд хар хувцастай нь Даашинхүүгийн Пүүсийн эзэн данжаад)

Эцэст нь бас дахиад энд хэлэхэд Миний хайртай багштан Бяраагийн Чимидийн нэгэн цагт хэлсэнчлэн монголчууд бид ТӨРИЙГ ТӨВИЙЛГӨН НАМЫГ ДОР НЬ ОРУУЛЖ, ТӨРИЙН ДЭЭР ИРГЭНИЙГ ТАВИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

Шагдарын Үнэнтөгс, хуульч


URL:

Сэтгэгдэл бичих