Гадаадынханд газраа найр тавин өгөх гэж байна
УИХ-ын эдгээр гишүүд Монголд улсад 183 хоногоос дээш хугацаагаар амьдарсан гадны иргэд, харьяалалгүй хүмүүсд эхний удаад 15-60 жилээр газар өгөөд дараа нь 40 жилээр сунгах хуулийн төсөл боловсруулан батлуулах гэж зүтгэж байна.
Энэ нь цэвэр урд зүгийнхэнд зориулсан хууль агаад Монголын газар шороог байлдалгүйгээр өгч байгаа хэрэг юм. Монголд дурын хятад хүсвэл 183 хоног байтугай амьдарч чадна.
Тэд 500 мянгыг зарцуулаад л монгол эхнэртэй болдог гэж сайрхдаг. 200 хоног монгол хүүхний өвөрт хэвтэхэд л хорь гуч бүр жаран жилээр Монголын газарт эзэн суух эрхтэй болох нь. Газрын хуулийн төсөл боловсруулагчид энэхүү урвагч хуулиа бушуухан татахыг ард олон шаардаж сануулж байна. Чоно борооноор гэгчээр Наадмын налгайрлыг ашиглан энэ хуулиа батлуулахаар зэхэж байгаа аж.
Эх сурвалж: www.nuuts.mn
URL: