Өмч хувьчлал-2 & АН-ынхан баялгийг дахин хуваарилах гэж байна

9b41fe770379de48bigЯагаад ч юм бэ, манай улсын өмч хувьчлалын түүх УИХ-ын сонгуульд АН-ынхны байгуулсан ялалттай холбогдож таардаг юм. Анх өмч хувьчлалын ягаан, цэнхэр тасалбар ард түмний саарал ордон руу ширтэх өлсгөлөн харцтай хослон бөөн бухимдал, үймээн тариад өнгөрсөн. Тухайн үед хууль бус үйлдэл хийгээд байгааг мэдсэн нам нэгт нөхөд нь тэдэнд атаархах бус “Цаашид хэрхэхийг цаг хугацаа харуулна” гээд өнгөрсөн. АН-ынхны одоо хэр нь ярьж бахархдаг “Ардчилал бидэнд орон сууц, мал, газар, бас гадаад паспорт зэрэг олон шинэ зүйл  өгсөн” гэдэг нь үнэн. Энэ бүхэн яах аргагүй бидний бахархал, хүсээд байсан үнэт зүйлс мөн.

Гэвч харамсалтай нь зориуд дутуу ойлголт, хангалтгүй мэдээлэл дунд “эргүүтүүлж” өөрсдөө илүү ашиг хүртсэн үү гэвэл энэ ч бас үнэн билээ. Хамгийн томоохон хувьчлалуудыг бохир аргаар хийж үүнийг нь илчлэх магадлалтай “алтан хараацай” нь улам цөөрсөөр. Юун аж үйлдвэр.Хөдөлмөр,Үйлдвэрчний эвлэл энэ бүх үг хэллэг ч Гутлын, савхины, шевроны үйлдвэрүүд, Талх чихэр, Чихэр боовны үйлдвэр, Гурилын үйлдвэр, Жаргалан кафе, номын сангуудтай хамт “нас барсан”. Нэг иймэрхүү л дүр зургийг Өмч хувьчлал-1 бидэнд үлдээжээ.

            Сүүлийн үед төрийн өмчийн оролцоотой 32 компанийг хувьчлахаар ТӨХ-ноос  нэрсийг нь Засгийн газарт хүргүүлээд байна. Засгийн газар асар өндөр нууцлалтайгаар хав дарчихаад байгаа. Учир нь УИХ руу оруулахаар болчихвол олон нийтэд тараачихсантай адил төдийгүй баялгийг дахин хуваарилах “хувьсгал”-д нь саад тотгор гарах нь ойлгомжтой. Зах, зухаас нь дуулдаж буй нэрс бий боловч хамгийн амтгүй, эсвэл “Хэрэв Засгийн газар огцрохгүй бол гүйцээж зүйл дуусгах” гэсэн катигорид багтана. Харин нууцалж байгаа нэрс нь “Засгийн газар унахад хүрвэл амжуулах ёстой” гэсэн зорилго бүхий байх жишээтэй.

Энэ удаагийн өмч хувьчлал 20 жилийн өмнөх гэнэн, туршлагагүй “ажиллагаанцар”-аас нь тэс өөр байх гэнэ. Аргагүй шүү дээ. Тэд өмчийг хувьчилж төрийг хоосолж аваад “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ” гэгчээр зугтан одсон юм чинь. Тухайн үед Монголыг мэддэг ч хүн байсангүй. Чингис хаанаа ч өнөөгийн дайтай брэнд болгож чаддаггүй байв шүү дээ. Тэр тусмаа гаднынхан энэ жижиг орон Азийн анхны ардчилсан орон болох нь гэж сонирхож байснаас,өмчөө яаж хувьчлах нь вэ гэдгийг төдийлөн анзаараагүй.  Ерөнхий сайд асан П.Жасрай агсан, Д.Бямбасүрэн нар Монголын томоохон эдийн засагч нар, ясны шударга чанартай гол ноён нурууд боловч төрийн нэрийг урдаа барьсан бүлэг луйварчдыг яагаад ч хүчирдэггүй л юм билээ.

Тэгвэл өнөөдөр тэс өөр. Дээрх хоёр эрхмийг засаг удирдаж байх үеийн улсын төсвийн мөнгө нэг л олигархийн гадаад дахь дансанд байна гээд бод доо. Дээр нь маш өндөр технологитой, хэдэн их наядаар яригдах асар өндөр үнийн дүнтэй, гаднынхны ашиг сонирхол өнгөлзсөн, дотооддоо өмчөө хамгаалах бус “Би мэдсэн шүү, хуваалцаарай” гэсэн зарчим үйлчилж байхад Өмч хувьчлал-2-т хэн хяналт тавих юм бэ. Ганцхан гарц нь сөрөг хүчинд найдах. Сөрөг хүчин иргэний нийгмийн байгууллагууд, иргэдтэйгээ хамтран төрийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд ил байлгах, хяналт тавих эрхээ бүү алдаасай. Бүрэн дүүрэн эдлээсэй гэх ганцхан найдлага бидэнд үлдсэн.

Нөгөөтэйгүүр зарчмаасаа хазайж хувьчилж авсан хувь хүн ашигтай ажиллуулаад ирэхээр нь төр дээрэмддэгийг бас зогсоох хэрэгтэй. “Зуучлах товчоо” гэдэг байгууллагыг иргэн Д.Сүхбаатар агсан ашигтай ажиллуулмагц төр булаасан нь эцэстээ юунд хүргэв. Ашигтай ажилласныхаа төлөө төрд булаалгаад эцэст нь эхнэр нь ч эзэмших эрхгүй үлдэж байсныг хүн айгаад гэрчилдэггүй юмаа гэхэд холбогдох баримтуудын шарласан хуудас нотолно. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг ханатлаа тоночихоод хаяад зугтацгааж байхад зоригтой, төлөвлөгөөтэй монгол залуу өөд татаж авахаар ажиллаж эхэлсэн. Ашигтай ажиллаад ирэхээр нь элдвээр дарамталж түр хорьж байгаад төр булаагаад авчихдаг юм байна билээ. Ийм байхад хэнд, юуг хувьчлах гээд байна вэ. Нүдээ сайн нээгээд хараад тархиа жаахан ажиллуулаад үз дээ.

Тэнэг хүн ч ажиллуулсан ашиг олоод байх тогтсон ашиг орлоготой тийм л компаниудыг одоо хувьчилна. Тийм ч учраас 34 хувийг нь төрд үлдээнэ гэсэн марзан үлгэр яриад байгаа юм. Ер нь 34 хувь гэж юу юм бэ. Оюутолгойн гэрээнээс үлгэрлэсэн жишиг хувь уу. Дараа нь 34 хувиа дахиад хувьчилна. Хэдэн хувь нь ч үлддэг юм бэ. Ийнхүү хуваан хуваасаар бүрэн эзэмшилд шилжүүлэх болж таарах бололтой. Төрөөс гаргах шийдвэр олны анхаарлыг татаж магадгүй жагсаал,цуглаанд хүргэж ч мэдэх юм. Тиймээс  “Эдийн засгийг идэхвжлийг нэмэгдүүлэх” алдарт төлөвлөгөөн дотроо нуугаад ганц хоёр өгүүлбэрээр тойруулсхийн оруулж ирээд дуулиан багатайхан шиг хэлэлцээд албан ёсны шийдвэрийг баталгаажуулчихаж болно. Өөрөөр хэлбэл УИХ-ын тогтоол яах аргагүй мөн байх жишээтэй. Наадмын өмнөхөн ямар нэг том шийдвэр гардаг. Оюутолгойг яалаа, санаж байгаа биз. Тиймээс найр наадам гэхээсээ илүү анхаарлаа үл сарниулан наад эдийн засгийн идэвхжлийн төлөвлөгөөгөө сайтар шиншилж, шинжлээрэй. Наадуул чинь “Сумаа тавиад нумаа нууж” сурсан арвин туршлагатай.

            Анхаар!!! Баялгийг дахин хуваарилах гэж байна.

С.Чулуун


URL:

Сэтгэгдэл бичих