Энэ  сарын 12-ны шөнө Үндэсний соёл, амралтын хүрээлэнд Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийг Монголд зэрэгцүүлэн зохион байгууллаа. ETV телевизээс зохион байгуулсан тус арга хэмжээнд улс төр, урлаг, спортын гээд бүхий л салбараас зочид хүрэлцэн ирсэн байлаа. Энэ үеэр “Киви” хамтлагийн Намуунаа өөрийнхөө, гарал угсааг зарлажээ.
Тэрбээр “Миний судсаар португаль цус урсаж байгаа. Тийм учраас би Португалийн багийг дэмждэг. Энэ удаа ч мөн Португалийг дэмжинэ” гэсэн ярилцлага өгчээ.Харин “Киви” хамтлагийн Укагийн хувьд Бразилийн багийг дэмжих гэнэ.