Өвөрмонгол иргэн оргожээ
Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газраас Өвөрмонголын иргэн Л.Үнэнбаатарыг албадан нутаг буцаахаар шийдвэр гаргажээ. Ингээд албаныхан нутаг буцаахаар дамжин өнгөрөх байранд түр байрлуулж байж. Гэвч Л.Үнэнбаатар “Эрүүл мэнд муу байна” гэх шалтгаанаар эмнэлэгт хэвтсэн даруйдаа оргон зугтаасан гэнэ.
Цагдаа нар түүнийг хайж байгаа сураг байна. Л.Үнэнбаатар нь өөрийгөө Монгол Улсад 1990 оноос хойш хөрөнгө оруулагч байсан хэмээн мэдэгдээд байгаа юм. Ямар шалтгаанаар нутаг буцаах шийдвэр гарсан нь тодорхойгүй байна.
Д.Жаргалтулга Эх сурвалж: www.polit.mn
URL: