Худалч тэмээтэй шөнө

c7967bcc-2152-4fb1-a927-897247e1548fӨнгөрсөн шөнө явагдсан Герман, Португалийн шигшээ багуудын тоглолт олон хүний сонирхлыг татаж байсан. Гэвч германуудын хэт давамгайлал дор өрнөсөн тоглолт сонирхолтой байж чадсангүй.

Олон хүн үүнд арабын бедиунчуудын нэгэн ганц бөхтэй тэмээг их л буруутгав. Тэр тэмээ 2010 оны дэлхийн аваргаар тоглолтуудыг тааж нэрд гарсан Паул наймаалжийн хойд дүр гэгдэж байсан юм.

Тэрхүү тэмээ Португалийг хожно гэсэн ч 4:0-оор хожигдсон нь хөгжөөн дэмжигчдийг уг тэмээний тухай шөнөжин хэлэлцэхэд хүргэсэн. Тэмээг хулхи тэмээ гэдгээс эхлээд манай эрх баригчид шиг худалч, ер нь заазалбал таарна, ичээд буруу харчихаж, “наадмын хуушуур”-анд явуул гээд л маазарцгаав.

Эцэст нь “Можахед” тэмээг нядалгаанд явуулах л шийдэлд ихэнх нь хүрч байх шиг. Ийнхүү худалч тэмээтэй шөнө өнгөрлөө.

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих