Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт иргэд үйлчлүүлдэг болно

6-16-19Б.Туул

УИХ-ын гишүүн Ж.Батзандан саяхан нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн барилгын засвар, өргөтгөл  ажилтай танилцсан.  Түүнээс энэ талаар тодруулахад,  Баянзүрх дүүргийн хувьд шинээр барьж байгаа Клиникийн гуравдугаар амаржих газрын ажил удаашралтай, хөрөнгө оруулалт нь “царцаагдаад” байсан. Харин 2014 оны төсвийн тодотголоор хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн бөгөөд ажлыг нь шахаж, энэ оны 9,10 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Мөн “Сайд нарын II” гэгддэг Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлгийг зөвхөн дарга нарт үйлчилдэг бус ард иргэдийн эмнэлэг болгохоор ажиллаж байгаагаа дуулгасан юм. Түүнчлэн Баянзүрх дүүргийн хувьд хүн ам ихтэй, цэцэрлэгийн хүрэлцээ тун хангалтгүй байгаа учир Ж.Батзандан гишүүн гэрээр хүүхэд харах үйлчилгээг эхлүүлэх, энэ тухай хуулийг батлуулах асуудалд анхаарлаа хандуулан, Ажлын хэсэгт орж ажиллаж байгаа аж.

Мөн Нийслэлийн хэмжээнд эмзэг бүлгийн хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Баянзүрх дүүрэг дэх “Энэрэл” эмнэлэг нь ачааллаа даахаа больсон учир тус эмнэлгийн барилгыг өргөтгөж, засахаар болжээ.

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих