“Архины хяналтын хууль” тийм чухал гэж үү, ард иргэдийн амьдрал ахуйд хэрэгтэй зүйл хийгээч Л.Эрдэнэчимэг гишүүнээ
УИХ-ын Л.Эрдэнэчимэг “Архины хяналтын тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж байгаа. Түүний хэлж бугаар архины тухай хуулийн төсөл нь “Тамхины хяналтын тухай” хуулийн төсөлтэй ижил төстэй гэнэ. Ингэж үзэхээр өнөө Монголын хууль гурав хоногтоо гэдэгтэй л ижил төстэй болох гээд байх шиг байна. Чухамдаа яагаад ийнхүү хэлж байна гэхээр тэрхүү хуульд тусгаснаар бол 5000-10000 хүн амтай бүс нутагт зөвхөн нэг л архи зарах тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр байх аж. Мөн түүнчлэн тэрхүү тусгай эрхийг авахын тулд ард иргэдийн саналын авч байж эрхээ авна хэмээн буулгасан байх юм.
Ингээд үзэхээр зөвхөн архи борлуулдаг дэлгүүртэй болохын тулд бараг л сонгуулийн дайтай үйл болох шинжтэй. Учир нь архи зардаг эрхийг авахын тулд ойр орчмынхоо иргэдийг хахуулдаж панаалдах хэрэг гарч ирнэ гэсэн үг. Нийслэл хотын хувьд сая гаруй хүн амтай гэж бодоход 100-200 дэлгүүр тусгай эрх авна гэж бодоход хөдөө сумын төвүүдэд бол зөвхөн нэ л монопол эрх эдэлсэн дэлгүүр бий болно гэсэн үг. Ингэхээр энэ нь бараг л сумын ганц эрх мэдэлтний гарт очно гэсэнтэй утга ижил ажгуу.
Мөн түүнчлэн архи худалдан авахыг хүссэн нэгэн заавал бичиг баримттайгаа очиж худалдан авах эрхээ эдлэнэ хэмээсэн нь ард иргэдийнхээ хэн нь архинд илүү их орсныг судлах гэж байгаа мэт ойлгогдохоор.
Энэ мэтчилэн Монголын хөрсөн дээр буухгүй зүйлд өөрийн оюун ухааныг уралдуулан толгойгоо гашилгаж цаг хугацаа алдаж байх хэрэг байна уу даа гэж хэлмээр. Ийнхүү хэрэгтэй хэрэггүй зүйлд хайран цаг хугацааг зарцуулж байхаар Монголын эдийн засаг болоод нийгмийн амьдралд болохгүй, бүтэхгүй зүйлс зөндөө олон буй гэдгийг олж хараад ард иргэдийнхээ амьдрал ахуйд хэрэгтэй зүйлд санаагаа чилээвэл дээр биш үү. Өөрсдийн амьдрал ахуйд л хэрэг болох хуулийн төслийг санаачлан амьдралд хэрэгжүүлээсэй гэсэндээ танийг сонгосон биш үү!!! Л.Эрдэнэчимэг гишүүнээ
ЧОЙ
URL: