СЯ-ныхан А.Саранзаяаг “Цэвэр агаар” сангийн бичилт хийдэг байсныг баталжээ
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяа нь Сангийн яамны Төрийн сангийн газарт мэргэжилтнээр ажиллаж байхдаа “Цэвэр агаар сан”-тай холбоотой байсан байж магадгүй тухай шуугиан дэгдсэн. Тэгвэл Ерөнхий сайдын охин нь төрийн сангаар хийгдэх гүйлгээг нь дагнан хариуцаж компьтерд шивэх ажлыг хийдэг байсныг СЯ-ны Төрийн сангийн газрын төлбөр тооцооны хэлтэсд мэргэжилтнээр ажилладаг Л.Н нь шүүх хуралд мэдүүлжээ.
Төрийн сангийн мрэгжилтнүүд нь төрийн байгууллагуудаас ирж байгаа гүйлгээг хянаж компьютерд шивдэг гэнэ. Шивсэн гүйлгээг баталгаажуулах, банк хооронд дамжуулахыг өөр мэргэжилтэн хариуцдаг. СЯ-ны Төрийн сангийн газрын төлбөр тооцооны хэлтэсд мэргэжилтнээр ажилладаг Л.Н нь “надаас өмнө А.Саранзаяа Цэвэр агаар сангийн гүйлгээг шивдэг байсан, түүнийг гадаадад гурван сар сургалтанд явахад нь би шивж байсан” гэжээ.
Мөн БОАЖЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Цэцэгээ ч буруугүй гэдгээ батлан” надад гүйлгээ хийх ямар ч эрх байхгүй, СЯ нь төрийн сан луу гүйлгээ хийхдээ тушаал шийдвэр зэрэг бүх зүйлийг хянадаг, энэ нь гүйлгээ хийсэн мэргэжилтэн А.Саранзаяагийн мэдүүлгээр нотлогдоно, би мөнгө хувьдаа завшаагүй” гэсэн гэнэ. СЯ-ны Төрийн сангийн газрын төлбөр тооцооны хэлтэсд мэргэжилтэн Л.Н нь төрийн байгууллага гүйлгээ хянуулж шивүүлэхдээ нэхэмжлэл, гэрээ, тушаал харин материал хүлээн авсан бол акт баримт гүйлгээ, цалингийн цэс товчоо зэргийг эх хувиар хянуулаад баримт үнэн тохиолдолд гүйлгээг шивж, дутуу бол буцаадаг гэсэн гэнэ.
Харин “Цэвэр агаар” сангийн хуульч Соёлмаа нь сан гурав, бүр дөрвөн талт гэрээ хийдэг, гэрээний эх хувь М.Хуланд байдаг учир нь тэр төрийн санд очиж гүйлгээ хийдэг байсан гэжээ. Харин М.Хулан нь захирал Н.Хүрэлсүх рүүгээ бухан “гэрээг хотын Засаг дарга батлаагүй байхад захирал өөрөө баталдаг, хэнээр ч хамаагүй гарын үсэг зуруулдаг, хоосон тамга хүртэл дардаг” гэсэн гэнэ. Нийтдээ М.Хулан нь 11 гэрээний дагуу 30 гүйлгээ төрийн сангаар хийжээ. Харин төрийн сангийнхан хүчингүй гэрээ, дутуу баримтыг үндэслэн гүйлгээг шивж байсан бололтой.
NUUTS.mn
URL: