Бариу бэлгэвч бэлэг эрхтэнг хурдан босгодог
Энэхүү зөвлөгөөг зөвхөн насанд хүрэгсэдэд зориулав.
Бариу бэлгэвч бэлэг эрхтэнг хурдан босгодог
Эрэгтэйчүүд бэлгийн ажлын дараагаар бэлэг эрхтэнээ дахин босохыг 2 цаг орчим хүлээдэг. Гэтэл бариу бэлгэвч хэрэглэсэн зарим нэгэн эрчүүд бэлгэвчээ авсан даруйдаа дараагийн үйлдэлд бэлэн болдог гэнэ.
Мөсөөр гар хангалга хийвэл үргүйдэлд хүрнэ
Эмэгтэйчүүд мөсөөр гар хангалга хийхэд эхэн үедээ үтрээний хана агшиж мөсийг нягт хавчин таатай мэдрэмж төрүүлэх авч хэсэг хормын дараагаар мэдрэхүй нь бүрмөсөн алдагддаг байна. Удаан хугацаагаар мөсөөр гар хангалга хийсэн эмэгтэйчүүдэд 1-р зэрэглэлийн хөлдөлт үүсдэг. Үүнээс гадна хүйтний улмаас олон нянгууд үржсэнээр үрэвсэл үүснэ. Энэ нь үргүйдэлд, цаашлаад нянгууд хэвлийн хөндийд орсноор үхэлд ч хүргэж болдог байна.
Савны гадуурх жирэмслэлт амь насанд аюултай
Хэвийн үед эр бэлгийн эс үтрээгээр ороод умайн хөндий, гуурсаар дамжин явсаар ойртон ирж буй эм бэлгийн эстэй нийлдэг. Үүнийг үр тогтлоо гэдэг. Энэ нь гуурсаараа дамжин буцаад умайн хөндийдөө ирэн умайн хананд бэхлэгдэж цаашлаад өсөж торнидог байна. Гэтэл архаг үрэвслээс болоод гуурс цоорсон, битүүрсэн, нарийссан хөдөлгөөний эсүүд нь хөдөлгөөнгүй болсон, олон удаагийн үр хөндөлтөөс болоод умайн хананд өөрчлөлт орсон зэргээс болж савны гадуур жирэмсэлдэг байна. Энэ тохилдолд эмэгтэйн биеийн юм ирэхгүй, шинжилгээ болон тестээр жирэмсэн нь тогтоогдсон ч ураг томрохгүй удах, ихэнх тохиолдолд хүчтэй халуурч, хэвлийгээр өвддөг. ЭХО шинжилгээ хийлгэсний дараагаар уг ургийг мэс заслын аргаар авдаг. Үүнээс өөр арга байхгүй ба жирэмсэлт удаан үргэжлэх тусам эхийн амь насанд аюул учирна.
Үргүйдэл төмсөгний үрэвслээс үүдэлтэй
Энэ нь эмэгтэй эрэгтэй хүмүүст аль алинд нь тохиолддог олон шалтгаантай эмгэг. Үүний нэг шалтгаан нь төмсөгний үрэвсэл. Төмсөгний үрэвслийн шалтгаан нь гэмтэл ханиад томуу, гахайн хавдар, бруцеллезт, сүрьеэ зэрэг өвчнүүд байдаг. Энэ үед гэнэт төмсгөөр өвдөж 38-39 градус халуурч, төмсөг босч явахад доош унжирч лугшиж өвдөнө. Үүнээс болоод алцаганаж явдаг. Тэмтэрч үзэхэд маш их эмзэглэмтгий, төмсөг хатуурсан, хуйхнагны арьс тэнийсэн байдаг. Хэрвээ эдгээр шинж тэмдгүүд илэрвэл та яаралтай уролгийн эмчид хандаарай.
Тохиолдлоор учирсан хэн нэгэнтэй та бэлгэвчгүй сексдэж байсан бол…
Хэн нэгэнтэй гэнэтийн учирлаар сексдэх үед танд бэлгэвч байхгүй бол түүнээс татгалзаж чадах уу? Үнэхээр татгалзаж эс чадаад, бэлгэвчгүйгээр сексдсэн үеэ та яг одоо санаж байна уу? Ийм тохиолдолд ихэнхдээ эрчүүд л хамгийн түрүүнд бэлгийн замын халдварт тэмбүү, трихомонад, хламид микоплазм зэрэг өвчнийг авсан байдаг: Эдгээр өвчний нян нь эр хүний бэлэг эрхтэнээр дамжин чимээгүйхэн дээшилж, үл анзаарагдан амьдарсаар байдаг бөгөөд үүнийг эмч нар симптомгүй /ямар нэгэн шинж тэмдэггүй/ халдвар гэж нэрлэдэг. Мөн та бэлгэвч болон ямар нэг хамгаалах хэрэгсэлгүй аман секс хийдэг бол ходоод гэдэсний нян бактериудыг бэлэг эрхтэнд дамжуулж өгдөг гэсэн үг. Эдгээр нян бактериуд ямар өвдөлтгүйгээр дээшилсээр эрэгтэй хүний түрүү булчирхайг заавал олж очино. “Хоёр дахь зүрх” хэмээн нэрлэх болсон эр хүний бэлэг эрхтэнг бүрэн бүтэн ажиллах боломжийг алдагдуулдаг түрүү булчирхай үрэвслийн үед эмчид хандахаас айж хэзээ ч болохгүй. Тэр тусмаа энэ өвчний шинж тэмдэг дараахь байдлаар илэрч байгаа бол заавал эмчид очих ёстой шүү. Ихэндрээ дараах шинжүүд илэрнэ.
-Бэлгийн ажил хийж байх үед тааламжгүй мэдрэмж төрөх ба цагаасаа өмнө дур тавина. Гэхдээ дур тавилт нь сул бөгөөд өвдөлттэй, үрийн шингэн дотор цусархаг өнгө ажиглагдана.
-Хэвлийн доод хэсэг болон цаашлаад бэлэг эрхтэний хуухнаг, төмсөг, анус /хошного/, салтаа орчмоор хөндүүрлэн өвдөж эхэлнэ.
-Шээх үед хорсож хатгуулах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Дээрх шинж тэмдэг илэрсэн бол та эмчид хандах хэрэгтэй. Үүнийг эмчлэхэд тийм ч хэцүү биш.Мэргэжлийн эмчийн заавраар эмчилгээ хийлгэж халдварт өвчний нянг устгаснаар та дахин эрүүл саруул болж урдын аз жаргалтай амьдралдаа эргэн ирэх бүрэн боломжтой.
Эмэгтэй нь өндөгчний үрэвсэлтэй бол таны түрүү булчирхай мөн үрэвсэлтэй гэсэн үг
Хэрвээ таны онош түрүү булчирхайн үрэвсэл мөн гэдэг нь нэгэнт тогтоогдсон бол эмчилгээг эхнэртэйгээ /сексийн партнертойгоо/ хамт хийлгэх хэрэгтэй. Мөн та энэ эмчилгээг хийлгээд дуусмагцаа шууд секс хийхийг яарч болохгүй. Эс тэгвээс, таныг шаналгаж байсан түрүү булчирхайн үрэвсэл дахин сэдэрч бүхнийг дахиад эхлэх хэрэгтэй болно.
Уг өвчнийг жилийн туршид эмчлэх ёстой гэдгийн учир нь энэ юм. Хэрэв таны хамтран амьдарч эмэгтэй өндгөвчний болон үр дамжуулах сувгийн үрэвсэлтэй байж эмнэлэгт хэвтэж байсан бол тэр хүн, таны түрүү булчирхайг үрэвсүүлэх нянг тээж явна гэсэн үг. Үрэвслийг ХОЁУЛ эмчлээд цаашид дахин халдвар байгаа эсэхийг шинжлүүлээрэй. Шинжилгээ цэвэр гэж гарах хүртэл та хоёр бэлгэвч хэрэглэх ёстой. Ингээд та хоёр халдвараас бүрэн саллаа.
URL: