Чайна банкаас Монгол улсын аж ахуйн нэгжид зээл олгов
Чайна банк болон Монгол улсын Туушин корпорацын зээлийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болон хэвлэлийн бага хурал 13-нд Улаанбаатар хотод боллоо. Энэ нь Чайна банкаас Монгол улсын орон нутгийн компанид олгож байгаа анхны зээл болно.
Чайна банкны Улаанбаатарт суугаа төлөөлөгчийн газрын тэргүүн төлөөлөгч Шэнь Жүнь танилцуулахдаа, 25 сая ам долларын зээлийг Монгол улсын орон нутгийн банкаар дамжуулан шуурхай гүйцэтгэх хүндрэлтэй тул Хятадын банк Токио дохь салбараараа дамжуулан зээл олгосон гэжээ.
Монгол улсын Эдийн засгийн хөгжлийн яамны сайд хэлэхдээ, Монголын өнөөгийн эдийн засаг бууралттай байгаа нөхцөлд, 25 сая ам долларын зээл Монгол улсын гадаад валютын нөөцийн дарамтыг багасгах болно. Энэ нь Монгол Хятад хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцааг харууллаа гэжээ.
Чайна банк 2012 оноос Монгол улсад төлөөлөгчийн газар ажиллуулж эхэлжээ. Монгол улсын эрчим хүч, боловсруулах үйлдвэр, дэд бүтцийн салбарын 40 гаруй аж ахуйн нэгжийн нийт 3 тэрбум ам долларын зээлийн өргөдлийг хүлээн авчээ.
\Р\ china radio
URL: