Сексийн тухай ичмээр асуултуудын хариу
Нууцхан явагддаг болоод ч тэр үү “ичиж үхмээр” явдлууд сэм сэмхэн гарахыг нь яана. Тэгэх бүрт бид хэнд хэлж, хэнээс асуухаа мэдэхгүй санаа зовниод л явдаг. Тиймэрхүү явдлуудаа Гоолингоодоо итгэж шивнэсэн бүсгүйчүүдэд хариултыг нь хүргэж байна.
1. Асуухад үнэхээр ичмээр юмаа. Сексийн үеэр заримдаа миний шээс хүрээд шээчих юм. Нөхөр маань зүгээр гэдэг л дээ. Гэхдээ би маш их ичдэг. Яагаад ингэдэг юм болоо? (27 настай А)
Тодорхой нэг сексийн байрлалын үед, жишээлбэл уламжлалт буюу эрэгтэй нь дээрээ байрлалын үед давсаг дээр их даралт учруулснаар шээс гоожих нөхцөл бүрдүүлж байж болно. Нэг л удаа ийм зүйл тохиолдсон бол санаа зовох зүйлгүй. Харин тухайн шингэн үнэргүй эсвэл заарын үнэртэй, эсвэл сарын тэмдгийн үед ялгарсан бол энэ нь шээс биш дур ханаж байгаа хэрэг. Харин хэд хэдэн удаа шээс алдах тохиолдол гарвал давсаг сул байгаагийн шинж. Булчинг чангалах кегелийн дасгал хийх ба мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
2. Сексийн үеэр өөрийн мэдэлгүй уйлчихдаг эсвэл чангаар инээгээд эхэлдэг. Яагаад тэгээд байгаа юм болоо? (23 настай Х)
Секс гэдэг өөрөө цаанаасаа л их сэтгэл хөдлөлийг ундаргасан, мэдрэмжийг тогтворгүйжүүлдэг зүйл. Гормоны өөрчлөлтөөс шалтгаалан санаанд оромгүй үйлдлүүд гаргаж болно. Сарын тэмдэг ирэх, сэтгэл санаа тавгүй байх ч бас нөлөөлдөг. Чи өөрөө өөрийгөө хамгийн сайн мэдэх учиртай шүү дээ. Тийм учраас ямар нэг зүйл болохгүй байгаа мэт санагдаад байвал хайрттайгаа илэн далангүй ярилц эсвэл мэргэжлийн сексологочид хандаарай.
3. Сексийн дараа цус гараад байх юм. Энэ санаа зовох асуудал мөн үү? (20 настай Ж)
Цайвардуу улаан өнгөтэй цус хүчтэй хөдөлгөөн хийсний дараа гарах ба энэ нь нэг л удаагийн үзэгдэл бол хүчтэй үрэлтээс шалтгаалж үтрээ дотроо шархалсан байх магадлалтай.Ийм тохиолдолд дор хаяж 14 хоног бэлгийн хавьталд орохгүй байх хэрэгтэй. Гэвч энэ нь хэд хэдэн удаа давтагдаж, нилээд их хэмжээний, өтгөрхөг цус гарч байвал эмэгтэйчүүдийн эмчид яаралтай хандах хэрэгтэй. Заг хүйтэн, хламид өвчний халдвар авснаас шалтгаалсан байх магадлалтай.
4. Найз залуу маань надад аман секс хийхийг их хүсдэг. Би харин ичээд байгаа юм л даа. Доод эрхтнийхээ үнэр, амтыг яаж аятайхан болгох вэ? Хоол хүнсээрээ тохируулж болох уу? (21 настай Э)
Мэдээж хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд нь бэлэг эрхтний үнэр амтад шууд нөлөөлнө. Ерөнхийдөө жимс жимсгэнэ, ногоо ялангуяа ханборгоцой, цоохор майлз, ургамлын тос зэрэг нь бэлэг эрхтний амтыг зөөлөн болгодог. Харин мах, загас, цагаан идээ, сармис, халуун ногоо болон кофе зэргийг түлхүү хэрэглэвэл хурц амттай болно. Мөн ус сайн уувал улайх, халуу оргихыг багасгахад нөлөөлдөг.
5. Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх болгонд үрэвсэлтэй байна гэх юм. Үтрээний үрэвслээс урьдчилан сэргийлэхийн тулд юу хэрэглэх вэ? (23 настай Ш)
Хүчиллэг байх ёстой үтрээний орчин шүлтлэг болсноор нянгийн гараглтай үрэвсэл үүсдэг. Урьдчилан сэргийлэхийн тулд үтрээний дотуур угаалаг хийхгүй байх, гадна бэлэг эрхтнээ саван, цацлага хэрэглэлгүйгээр өдөр бүр урдаас хойш чиглэлтэйгээр угаах, алчуураа хүнтэй солихгүй байх, чийгтэй нойтон хувцас өмсөхөөс зайлсхийх, антибиотикийг замбараагүй хэрэглэхгүй байх хэрэгтэй ба хамгийн гол нь бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлж тохиолдлын хавьтлаас зайлсхийх нь зүйтэй. Цэвэр даавуун дотуур хувцас сонгон хэрэглэвэл сайн. Нийлэг эд нь агаар нэвтрүүлэх нь бага байдгаас бактерийг үржүүлэх аюултай.
6. Тэр “арын хаалга” – ыг ашиглахыг хүсч байна гээд байх юм. Гэхдээ би санаа зовоод байна. Сөрөг нөлөө бий юу, ходоод гэдэсний асуудлын шалтгаан болох боломжтой юу? (26 настай М)
Үтрээ шиг байгалиасаа тос ялгаруулдаггүй хуурай учраас шархлах аюултай. Шархалсан тохиолдолд нян бактер халдварлах боломж маш их байдаг. Тийм учраас тос сайн түрхэх хэрэгтэй. Ходоод гэдэсний хувьд бол санаа зовох асуудал байхгүй.
7. Фитнесс зааланд дасгал хийж байхдаа, зүгээр ширээндээ суухдаа хүртэл би дур тавих мэдрэмжийг авдаг. Би гаж юм болов уу? (19 настай Т)
Азтай охин! Маш олон бүсгүйчүүд дур ханаж чаддаггүй гэсэн асуудалтай байдаг. Харин чи үүнийг байнга мэдэрдэг гэдэг чинь гайхалтай. Аяндаа мэдрэгдээд байгаа дур ханах мэдрэмж бол гаж зүйл биш юм. Зарим бүсгүйчүүд эротик бодолд автахаараа, дугуй унаж байхдаа, үтрээнийхээ булчинг чангалах үед, бүр найтаах үедээ хүртэл энэ мэдрэмжийг мэдэрдэг.
8. Сүүлийн үед сексийн дараа миний бэлэг эрхтэн хуурайшаад, мэдрэмтгий болоод байх юм. Бэлгэвчнээс харшлана гэж байх уу? (24 настай А)
Байж болно. Гэхдээ бэлгэвчний резин нь цэвэрлэгээний бээлий, шаар, ариун цэврийн хэрэглэл зэрэгтэй ижилхэн учраас харшилтай байсан бол өмнө нь мэдэх байсан. Бэлгэвчний тосноос харшилж болно. Нэг удаад өөр үйлдвэрийн эсвэл тосгүйг хэрэглээд үз. Гэхдээ хуурйшил, мэдрэмтгий байдал шарх зэрэг нь үтрээний үрэвслийн шинж тэмдэг байх магадлалтайг сануулъя.
URL: