Б.Наранхүү гишүүн Өлзийт сумын бүх өрхөд Хятад мотоцикл бэлэглэнэ
Энэ жил олон сумын тэгш ой тохиож байгаа. Тэр дундаа говийн аймгуудын олон сум 90 жилийн ойгоо тэмдэглэнэ.
Тэгвэл өнөө жил УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн нутаг болох Дундговь аймгийн Өлзийт сумын 90 жилийн ой ч бас тохиож байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Наранхүү нутагтаа болдог бүх л наадмыг ивээн тэтгэж, морь, бөхийг нь машинаар байлдаг гэдэг.
Тэгвэл өнөө жил 90 жилийн ой нь тохиож байгаа Өлзийт сумын бүх өрхөд эрхэм гишүүн Б.Наранхүү Хятад мотоцикл бэлэглэх сурагтай. Хэрвээ үнэхээр мотоцикл бэлэглэх бол Өлзийт сумын бүх өрх унаажих нь ээ.
Н.Пунцагболд
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: