ЕРӨНХИЙ САЙД :“ЮМ САНААГҮЙ БОЛ ГАР БАРЬЧИХЪЯ”
Тавантолгойн асуудал гэж Оюу ахынх нь дараа толгой өвтгөсөн зүйл төрийн түшээдэд тохиосон. Маргах юу ч биш хэрэлдэнэ, хорон үгээр доромжилно. Нэгэн удаа С. Эрдэнэ гишүүн Засгийн газрын тэргүүн С. Батболдоос “Тавантолгойд та ямар оролцоотой юм, хариулбал хариул, чадахгүй бол чадахгүйгээ хэл” гэсэнд эмзэглэж “Зарим хүн эх орончийн дүр эсгэдэг мөртөө бүтэлтэй зүйл хийж чаддаггүй” хэмээн шорджээ.
Угийн хэрүүлч заргачаараа цуутай Эрдэнэ гишүүн яахан дуугүй өнгөрөх вэ. “Сайнаасаа муугаа ярилцъя. Тавантолгойд таны оролцоо байсан нь үнэн ш дээ, юундаа уурласан юм бэ. Эмзэглэнэ гэдэг цаанаа нотой шүү” гэхчлэн үгээр утаж баалсан юм байх. Харин чуулган тараад гишүүд хаалгаар цувралдан гарах үеэр Ерөнхий сайд түүнтэй уулзан “Юм бодоогүй биз дээ” гээд гар барьчихаад явахад Эрдэнэ гишүүн “Мань эр бас дажгүй хүн байна”гэж хажуудаа явсан гишүүнд хэлсэн байна.
URL: